НИЙГЭМ

#Цагаан сар | Уламжлалт тоглоом наадгай

Монгол түмний оюуны соёлын нэгэн өвөрмөц уламжлал бол монгол наадгайн зан үйл юм. Монгол тоглоомын бэлгэдлийн амин сүнс нь наадах, цэнгэх үүргээс гадна домын, засал тахилгын шинжтэй байдагт оршино. Сар шинээр тоглодог “Алаг мэлхий”, “Дөрвөн бэрх”, “Хорол”, “Үйчүүр” зэрэг наадгай нь хаврын тэргүүн сарын шинийн нэгний зан үйл, бэлгэдэлтэй зүй ёсоор холбогддог.
Битүүний орой “Алаг мэлхий” өрж тоглодог бол шинийн нэгэнд “Дөрвөн бэрх”, “Үйчүүр”, “Хорол” тоглоомуудыг тоглодог заншилтай.

Шинийн нэгний өдөр тоглоом дэлгэж, наргиж цэнгэвэл гэрийн жавар үргэдэг гэж үздэг. Шинийн нэгэнд тоглоомд хожсон хүн тэр жилийг эрүүл саруул, аз хийморьтой сайн давна хэмээн бэлгэшээдэг. Харин тоглоомд хайнцвал “хавантай” буюу барцад саадтай байна гэж үзэж, улмаар “хавангаа хагалах” буюу барцад саадыг арилгах дом засал болгож заавал дахин тоглодог байна.

АЛАГ МЭЛХИЙ

Алаг мэлхийг өрж тоглох нь маш эртний уламжлалтай аж. Үүнийг тоглоход нутаг нутагт шагайг ялимгүй өөр тоотойгоор өрж тоглодог боловч ихэнх тохиолдолд хоёр янзаар тоглож ирсэн нь ЭНГИЙН ба ХҮНДЭТГЭЛИЙН ӨРӨГ юм. 

Энгийн өрөг нь 92 шагайг мэлхийний бие болгон өрж нааддаг. Мэлхийний нурууг хааш хааш 6 үелсэн бүгд 36 шагайгаар бүрдүүлж өрнө. Нурууны дөрвөн үзүүрт тус бүр 4 шагайнаас бүрдэх 4 шилбэ буюу нийт 16 шагайг өрнө. Шилбэний доод талд дөрвөн тавхай тус бүрт 5 буюу нийт 20 шагай өрнө. Нурууны дээд талд нь хүзүү болгож 6 шагайг хоёр эгнээгээр өрнө. Хүзүүний дээд талд нь толгой болгож 3 шагайг өрөөд хоёр талд нь нүд 2, чих 2 болгож өрнө. Нурууны доод талд нь сүүл болгож гурван шагай өрнө. Нурууны 36 шагайн дээр давхардуулж бөөрний хоёр, зүрх ба давсгийн нэг нэг шагайг зохих журмын дагуу байрлуулан өрнө. Бөөр, зүрх, давсгийг тод өнгийн шагайгаар төлөөлүүлнэ.

Тоглогчид тохиролцсоны дагуу нэг нь эхэлж шоо хаяхад дээш харж буусан шооны нүхний тоотой тэнцүү шагайг мэлхийн эрхтнүүдээс нэрлэн авна. Шоогоо эхэлж хаясан хүнээс нар зөв тойруулан хаяж тоглох бөгөөд тоглолтын явцад шооны буусан нүдэнд тохирох тоотой эрхтэн дууссан байвал тэр тооны шагай буцааж тавина. Ингэж тоглосоор өрсөн мэлхийг авч дуусахад хэн олон шагай авсан нь хожно.

Хүндэтгэлийн өрөг нь зөвхөн хуучин жилийн өвлийн адаг сарын сүүлчийн өдрийн буюу битүүний үдэш хүүхэд багачууд томчуулын хамтаар  хоймортоо бурхан тахилынхаа өмнө алаг мэлхийг тусгай олбог болон ширээн дээр өрж хонуулаад шинийн нэгний өглөө золгосныхоо дараа тоглодог билээ.

ДӨРВӨН БЭРХ

Дөрвөн бэрхийг тоглохдоо “Найр ахаасаа, наадам дүүгээсээ” гэдэг зарчмыг баримтлан хамгийн залуугаасаа эхлэн дарааллаараа ээлжлэн дөрвөн шагайг орхиж, түрүүлж 100 оноо авсан хүн хожно. Хэдэн оноогоор тоглохоо дараах байдлаар тогтооно. 

Дөрвөн морь - 100 оноо 
Дөрвөн тэмээ -95 оноо 
Дөрвөн бэрх – 80 оноо 
Гурван морь, нэг хонь – 75 оноо 
Гурван тэмээ, нэг ямаа – 45 оноо 
Нэг морь, гурван хонь – 25 оноо 
Нэг тэмээ, гурван ямаа – 15 оноо 
Дөрвөн хонь, дөрвөн ямаа (тус бүр), хоёр хоёроороо ижил бол - 2 оноо авна. 

Шагайн наадгай нь хүүхдийг дэг журамтай болгохын зэрэгцээ нүдний харааг сайжруулж, ажигч гярхай болгодог байна.

ХОРОЛ

Хорол нь бэлгэдлийн хээ дүрс бүхий дөрвөн зүйлийн гарын мод нь тус бүр дөрвөн ширхэг, нийт 16 ширхэг байдаг бол 12 жилийн амьтдын дүрс бүхий газрын моднуудаас хулгана, бар хоёр нь тус бүр хоёр ширхэг, бусад нь дөрөв дөрвөн ширхэг, бүгд нийлээд 44 ширхэг мод байдаг.

Тоглох журам: Гарын мод нь бүх газрын модоо ахлах ба гарын модны зиндаандаа хорол ахалж, чандмань удаалж, дараа нь хас нэвс хоёрын ханш тэнцэх байдлаар үнэлэгддэг бол газрын модны 12 жилийн амьтдын хувьд хулгана ахалж, үхэр удаалах гэх мэтээр үргэлжлэн гахай сүүллэх дараалалтай буюу яг жилийн дарааллаар нь ахлуулж, “жил дарах” журмаар тоглодог. ЖИЛ ДАРНА гэдэг нь тухайн жилийн амьтан өөрийн удаах жилийн амьтнаа л ахлах буюу бусад модыг идэх ёсгүй гэсэн үг юм.

Тоглоомд 2-4 хүн эсвэл 6 хүн оролцон тоглоно. 2-3 хүн тогловол толгой толгойгоо мэдэж тоглодог бол 4, 6 хүн тогловол талцан тоглодог. Жаран ширхэг модоо тав таваар нь давхарлан 12 овоо босгож, тойрог болгон өрнө. Тоглож эхлэхийн өмнө хамгийн бага настай тоглогч нь 12 жилээ магтах ба жилийг магтахдаа тооллыг тэргүүлэгч хулгана жилээс эхлэн магтаж дуулдаг. Дараа нь тоглоомд оролцогчид нь нар зөв эргэх дарааллаар овоогоо хуваан авч тоглоно. Үүнийг ОВОО СӨХӨХ гэдэг. Овоо сөхсөн хүн авсан овооныхоо ул мод юм уу, аль нэг модыг сөхөж харуулаад, өөрөө ямар жил устай байх хамаагүй, өөрөөсөө эхлэн хулгана гэж тоолоод нар зөв эргэх дарааллаар бүх тоглогчдыг жилийн дарааллаар тоолж, сөхсөн жил таарсан хүнд овоогоо шилжүүлдэг байна.

ҮЙЧҮҮР

Үйчүүрийг тоглохдоо тоглогчид хоёр тал болон хуваагдаж нэг нь ахлан удирдаж, шоог цар дотор орхиж тоглоно. Хүн сондгойрвол хүн дутуу тал нь эзгүй байгаа хүнийхээ нэрийн өмнөөс төлөөлж шоо орхин тоглож болдог.

Үйчүүр тоглоомд ханшийн дэс бүхий  8 зүйлийн амьтан  орох бөгөөд харцага, нохой хоёрыг хамтатган нэгэн зүйлд авдаг онцлогтой.  Дүрсийг лангаар үнэлэх ба тоглоом эхлэхдээ арслангаар толгойлон ханш, дэсийн дарааллаар бүх амьтдаа өрж тавьдаг. 

Үйчүүрийн ханш, дэсийг жагсаавал:

  1. Шувуу 64 ш, тус бүр 1 лангийн үнэтэй, нийт 64 лан 
  2. Туулай 32 ш, тус бүр 2 лангийн үнэтэй, нийт 64 лан 
  3. Хүдэр 16 ш, тус бүр  4 лангийн үнэтэй, нийт 64 лан 
  4. Буга 8 ш, тус бүр 8 лангийн үнэтэй, нийт 64 лан 
  5. Харцага 4 ш, тус бүр 7 лангийн үнэтэй,  харцагатай нийлнэ
  6. Нохой 3 ш, тус бүр 12 лангийн үнэтэй,  харцагатай нийлээд 64 лан
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Viagra
Viagra
2021-10-30 04:50

Donde Comprar Cialis Foro

cialis generic online
cialis generic online
2021-10-30 10:45

Cialis One A Day Review

propecia pharmacy
propecia pharmacy
2021-11-02 00:03

Dose Amoxicillin Child

stromectol ivermectin
stromectol ivermectin
2021-11-02 14:29

Cephalexin Flu

Cialis
Cialis
2021-11-06 04:03

Cialis Como Tomarlo

Lasix
Lasix
2021-11-12 05:14

Zithromax And Coumadin Interaction

Prednisone
Prednisone
2021-11-13 05:39

Cephalexin And Yeast Infection

Priligy
Priligy
2021-11-16 23:26

viagra barato

purchase hydroxychloroquine online
purchase hydroxychloroquine online
2021-12-07 22:39

Nolvadex Dosage For Gyno

hydroxychloroquine purchase online
hydroxychloroquine purchase online
2021-12-08 00:40

Prix Levitra 10 Mg Orodispersible

Холбоотой мэдээ

Back to top button