НИЙГЭМ

ЗӨВЛӨГӨӨ: Гараа сайтар савандаж угаах нь коронавирусээс сэргийлнэ

Гараа савандаж сайтар угаах нь коронавируст халдвар болон олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ.

Бохир гараа ам, хамар, нүдэндээ хүргэх, бусадтай гар барих, биед нь хүрэх зэрэг нь халдварт өртөх эрсдэлийг үүсгэдэг.

Гарын ариун цэврийг сахиснаар олон төрлийн халдварт өвчнөөс сэргийлнэ. Тиймээс гараа сайтар савандаж угаах эсвэл спиртэн суурьтай гар халдваргүйжүүлэгч хэрэглэхийг Эрүүл мэндийн яамнаас зөвлөж байна.

Гараа хэзээ угаах вэ?

  • Гаднаас орж ирээд
  • Хоол идэхийн өмнө
  • Хүүхдээ хооллох, хөхүүлэхийн өмнө
  • Хүүхдээ хуурайлсны дараа
  • Бие зассаны дараа
  • Амьтанд хүрсний дараа
  • Нусаа нийсний дараа
  • Амны хаалт зүүхийн өмнө, тайлсны дараа
  • Бохирдох бүрт

Гараа хэрхэн угаах вэ?

  • Гараа усаар норгож, савандах
  • Сайтар үрж хөөсрүүлээд гарын алга, ар тал, хурууны салаа, хумсны завсар зэргийг сайтар үрэх
  • Усаар сайтар зайлах
  • Цэвэр алчуур, эсвэл хатаагчаар хатаах
  • Өрх гэрийн гишүүд тус тусдаа гар нүүрийн алчууртай байх гэж ЭМЯ-наас мэдээлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button