ДЭЛХИЙ

Египетийн Ерөнхийлөгч 91 насандаа таалал төгсжээ

Египет улсын Ерөнхийлөгч асан Хосни Мубарак 91 насандаа таалал төгсжээ. Түүний үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа  ч орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр тэрбээр сүүлийн жилүүдэд маш хүндээр өвдөж, удаан хугацааны турш эмчлүүлж байсан аж.

Хосни Мубарак 1981 онд Египетийн дөрөв дэх Ерөнхийлөгчөөр сонгогдож, тус улсыг 30 жилийн турш удирдсан байна. Энэ хугацаанд түүний бүрэн эрхийн хугацааг бүх нийтийн санал асуулгаар гурван удаа сунгаж байжээ.

Египетийн эрх баригчид Ерөнхийлөгч асан Хосни Мубарак таалал төгссөнтэй холбогдуулан өнөөдрөөс /2020.02.26/ эхлэн гурван өдрийн гашуудал зарласан байна.

ЭХ СУРВАЛЖ: aljazeera.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
citizen
citizen
2020-02-26 15:48

elbegdorj chi hynii zovlond tsadah boloogyi yu

Холбоотой мэдээ

Back to top button