ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Британийн компаниудын хувьцааны ханш огцом буурчээ

“COVID-19” халдварын тархалтын улмаас Лондон хотын хөрөнгийн бирж дээр арилжаалагддаг Британийн компаниудын хувьцааны ханш сүүлийн хоёр өдөр 100 тэрбум орчим фунт стерлинг буюу 126 тэрбум гаруй ам.доллароор буурчээ.

“The Guardian” сонины мэдээлснээр, даваа гарагт /2020.02.24/ Итали, Иран болон бусад оронд “COVID-19” халдвар эрчимтэй тархаж эхлэх үед “FTSE-100” индекс 62 тэрбум фунт стерлинг буюу 81 тэрбум ам.доллароор унаж, сүүлийн таван сарын хугацаан дахь хамгийн доод түвшинд хүрсэн байна. Харин мягмар гарагт /2020.02.25/ Британийн компаниудын хувьцаа 35 тэрбум орчим фунт стерлинг буюу 45.5 тэрбум ам.доллароор унажээ.

Хувьцааны ханш нь огцом унасан компаниуд нь аялал жуулчлалын салбарын компаниуд аж.
Түүнчлэн БНХАУ-д түлхүү гаргадаг тансаг хэрэглээний бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын хувьцааны ханш буурсан байна.

ЭХ СУРВАЛЖ: theguardian.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button