НИЙГЭМ

С.Мөнхбат: Би Монгол Улсын 20 дахь аварга тул 20 сая төгрөг хандивлаж байна

Өнөөдөр /2020.02.28/ иргэн Д.Доржпүрэв хувийн зүгээс 20 сая төгрөг цуглуулснаа Эрүүл мэндийн яаманд хандивласан. Тэгвэл үүнийн залгуулаад Үндэсний бөхийн 20 дахь аварга С.Мөнхбат мөн 20 сая төгрөгийг Улсын онцгой комисст хандивлаж, Шадар сайд Ө.Энхтүвшинд гардуулсан байна.

С.Мөнхбат аварга хандив гардуулах үеэрээ, "Монголын ард түмэн нийтээр аюулт өвчинтэй тэмцэж, нэгдэж чаддаг ард түмэн гэдгээ харуулж байна. Аварга гэдэг цол нийгэмд тодорхой хариуцлага үүрдэг гэж бий ойлгодог. Тиймээс бөхчүүдээ манлайлж, мөн Монгол Улсын 20 дахь аварга учир 20 сая төгрөг ийнхүү хандивлаж байна.

Нийт ард түмэндээ төр засгийнхаа шийдвэрийг дагаж, нэг нийтийнхээ төлөө нэгдээрэй гэж уриалмаар байна” хэмээжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button