НИЙГЭМ

Шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан дэн буудлуудыг хаажээ

Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс Нийслэлийн засаг даргын 2020 оны 02-р сарын 26-ны өдөр гаргaсан A/223 тоот захирамжийн дагуу 2020 оны 02-р сарын 27-нд хяналт шалгалт хийхэд 8-р хороо, 13-р байрны 1 давхарт байрлах "LT дэн буудал", "Маргүн-Од" ХХК-ийн дэн буудлууд "Дэн буудал.Ерөнхий шаардлага MNS 5738:2007" стандартын шаардлагыг хангахгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан тул үйл ажиллагааг зогсоолоо.

Тус дэн буудлуудын тусгай зөвшөөрлийг цуцлуулах саналыг Нийслэлийн Аялал Жуулчлалын газарт хүргүүлжээ.

Нийслэлийн онцгой комисс хуралдаж, хотын даргын захирамж гарсан. Захирамжийн хэрэгжилт дээр НМХГ цагдаагийн байгууллагатай хамтран хяналт тавьж ажиллах бөгөөд түр зогсоох шийдвэр гарсан газруудад мэдэгдлийг хүргүүлж буй юм.

НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун "Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 945 баар цэнгээний газар, 310 дэн буудал, 87 саун, шашны 15 урсгалын 321 сүм хийд, 59 фитнесс клуб, 64 амралтын газрын үйл ажиллагааг 2020-03-30-ний өдрийг дуустал түр хугацаагаар зогсоосон. Тус шийдвэрийг зөрчсөн аж ахуй нэгж байгууллага, иргэнд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу 5 сая хүртэлх төгрөгөөр торгоно. Зөрчлийг давтан гаргасан тохиолдолд тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авна" гэжээ.

Эх сурвалж: НМХГ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button