ДЭЛХИЙНИЙГЭМ

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар Монгол Улсыг сайшаав

НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулган Швейцарийн Женев хотноо болж байна. 2020 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар болон Хүний эрхийн Дээд комиссарын ажлын тайланг хэлэлцэх үеэр НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар, хатагтай Мишель Бачелет Монгол Улсын талаар байр сууриа илэрхийлсэн байна.

Тэрбээр энд хэлсэн үгэндээ “Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийг хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай багц хууль боловсруулан батлах санаачилга гаргасан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдэд урам зориг өгсөн чухал алхам боллоо. Монгол Улсын парламент өнгөрсөн сард “Хүний эрхийн үндэсний комиссын тухай” хууль баталж, иргэдийг эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх механизм бий болгох эрх зүйн орчин бүрдүүлснийг талархан сайшааж байна” хэмээн тэмдэглэсэн байна.

Хатагтай Мишель Бачелет тайлангаа танилцуулах үеэрээ АНУ, Балба, Бангладеш, БНХАУ, Боливи, Бурунди, Гвиней, Ирак, Казахстан, Нигери, ОХУ, Өмнөд Судан, Пакистан, Польш, Саудын Араб, Сири, Турк, Туркменистан, Энэтхэг зэрэг улс орнууд, Палестиний эзлэгдсэн газар нутгийн хүний эрхийн нөхцөл байдлыг хөндөж ярьжээ.

Энэ талаар Монгол Улсын Гадаад харилцааны яамны албан ёсны мэдээлэлд дурдсан байна.

Эх сурвалж: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button