ДЭЛХИЙ

Украинд “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдлээ

Украин улсад “COVID-19” халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн дэд сайд Виктор Ляшко мэдээлжээ.

Тэрээр “Өчигдөр би та бүхэнд сэжигтэй дөрвөн тохиолдол илэрсэнтэй тухай мэдээлсэн. Харин өнөөдөр тэдний нэг нь шинжилгээгээр батлагдлаа” гэж Киевт хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр мэдээлсэн байна.

Тодруулбал, халдварын томоохон голомт болоод байгаа Итали улсаас Румынд нисэх онгоцоор, дараа нь машинаар эх орондоо ирсэн Украины Черновцы хотын оршин суугч эрэгтэйгээс халдвар илэрсэн байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хэвтүүлж, түүнтэй ойр байсан хүмүүсийг тусгаарласан аж.

ЭХ СУРВАЛЖ: forbes.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button