НИЙГЭМ

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын ажилчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалахад хүчин зүтгэж, дэлхий нийтэд тархаад буй шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх эрсдэлтэй бүсэд ажиллаж байгаа албан хаагчдад хувийн хэвшил болон иргэдийн зүгээс хандив өргөсөөр байна.

Өнөөдөр /2020.03.04/ “Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ-ын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд нэг өдрийн цалингаа нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт хандивлалаа.

Тус газрын дарга Б.Цолмон “Дэлхий нийтээр тархаад байгаа халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн удирдлагууд хурдан шуурхай авч хэрэгжүүлж байгаад талархаж байна. Манай байгууллагын хамт олон төр засгаас хэрэгжүүлж байгаа ажлуудыг дэмжиж, хот хоорондын хөдөлгөөнийг хязгаарласан үед тусгай тээврийн хэрэгслээр албан хаагчдад үйлчлэх, нийтийн тээврийн хөдөлгөөнийг тасалдуулахгүйг хичээж, “Бид хамтдаа аян”-г зохион байгуулж ажиллаж байна” гэв.

“Зорчигч тээвэр-3” ОНӨААТҮГ өдгөө 343 ажилтан албан хаагчидтай бөгөөд нэг өдрийн цалин болох 10 сая төгрөгийг ийнхүү нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуунд гардуулж өгөв хэмээн Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
atus3
atus3
2020-03-04 13:54

tsolmon dargaa tegwel xagas odoriin tsalingaa xandivlaad Selbe zuslangiin chigleld ywdag jolooch nartaa etses deer neg JORLON bariad ogchoochee jolooch nar chin end tend sheej guigeed xuuxnuudn ailiin jorlongiin xaalaga ewdej orood bx ymaa

Холбоотой мэдээ

Back to top button