ДЭЛХИЙСурвалжилга, Нийтлэл

“COVID-19” халдвар авсан иргэдийн эдгэрч буйн НУУЦ

Дэлхийн 79 улсад “COVID-19” халдварын тохиолдол бүртгэгдээд байна. Тус халдварын улмаас нийт 97805 хүн өвчилснөөс 3552 хүн нас барж, 54121 эдгэжээ. Хоёрдугаар сарын 22-ны өдрөөс хойш эмчлэгдэж гарсан өвчтөнүүдийн тоо шинээр халдвар авсан хүмүүсийн тооноос давж байгаа юм.

ВАКЦИН

Хонконгийн судлаачид “COVID-19” халдварын эсрэг вакцин гаргаж авсан бөгөөд туршилтад оруулахад хугацаа шаардлагатай гэж халдвар өвчин судлаач, Хонконгийн их сургуулийн профессор Юен Квок-юнг ярьжээ. БНХАУ болон АНУ-ын эрдэмтэд мөн вакцин гаргаж авахаар ажиллаж байгааг мэдэгдсэн. Вакциныг эхлээд амьтан дээр туршихад удаан хугацаа шаардлагатай бөгөөд цаашид хүн дээр туршихад нэг жил орчмын хугацаа шаардагдах юм байна. Үүний дараа хэрэглээнд гаргах аж.

Шинэ вакциныг өмнө нь гаргаж авч байсан томууны эсрэг хамрын цацлага дээр үндэслэн гаргаж авчээ. Судлаачид томуугийн эсрэг вакциныг "COVID-19” халдварын антигений тусламжтайгаар хувиргажээ.

Тэгвэл өвчтөнүүдийг хэрхэн амжилттай эмчилж байна вэ?

ЭМ

“COVID-19” халдвар тархаж эхэлснээс хойш маш олон төрлийн эмүүдийг эмчилгээнд туршин хэрэглэж байгаа ажээ. Эдгээр нь ихэнхдээ тухайн өвчний эсрэг бус харин шинж тэмдгийг нь арилгах зориулалттай эмүүд юм.
Хэрэв шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд ердийн антибиотикууд болох азитромицин эсвэл амоксициллинийг өвчтөнд бичиж өгдөг байна. Харин эерэг гарвал түүнийг тусгаарлаж, фторхинолонам болон арбидолыг өгдөг аж.

Харин цусан дахь хүчилтөрөгчийн агууламж 93 хувиас буурч, өвчтөний биеийн байдал хүндэрвэл немоноксацин болон линезолидийг хэрэглэдэг байна.

Хоёрдугаар сарын дундуур Хятадын эмч нар хумхаа өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг хлорохин гэдэг эмийг “COVID-19” халдварын эсрэг хэрэглэж болохыг олж нээжээ.

Түүнчлэн “COVID-19” халдварыг эмчлэхэд өөр хоёр төрлийн эм ашиглаж байгаа аж. Энэ нь ДОХ-ын халдварыг эмчилдэг лопинавир болон Эбола, Марбургийн вирусийн халдварын ремдезивир эм юм.  

Харин биеийн байдал нь хүнд байгаа өвчтөнүүдэд эдгэсэн хүмүүсийн цусны плазмыг сэлгэн тарьж байгаа аж. 2003 онд САРС өвчний хүнд үедээ орсон хүмүүсийг энэ аргаар амжилттай эмчилж байжээ.

УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН

БНХАУ-д тусгаарлагдсан бүх өвчтөнийг эмчлэхдээ мөн Хятадын уламжлалт анагаах ухааны эмүүдийг хэрэглэсэн байна. Хятадын Шинжлэх ухаан, технологийн яамны мэдээлснээр “CОVID-19” халдвар авсан 60 мянга гаруй хүнд Хятадын уламжлалт анагаах ухааны эмчилгээ хийжээ.   

Хятадын хэвлэлүүдэд мэдээлснээр орчин үеийн ба уламжлалт анагаах ухааны эмчилгээг хослуулан хийлгэсэн өвчтөнүүд зөвхөн эм ууж байсан хүмүүстэй харьцуулахад түргэн эдгэрсэн байна. Тухайлбал, Ханжоу хотод маш хүнд байдалтай эмнэлэгт хүргэгдсэн 88 настай эмэгтэйг бүрэн эмчилж чаджээ.

Ханжоу хотын Халдварт өвчин судлалын эмнэлгийн өвчтөнүүдэд уламжлалт анагаах ухааны хоёр төрлийн эм өгдөг байна. Нэг эм нь цэр ховхолдог бол нөгөө нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй ажээ.

“CОVID-19” халдвартай өвчтөнүүдийг эмчлэхдээ үндсэн эмчилгээтэй хавсран “Qingfei Paidu” гэдэг эмийг уулгах нь үр дүнтэй болохыг Синьхуа агентлаг дурдсан байна. Тус эмийн найрлагад хятад зээргэнэ, чихэр өвс зэрэг эмийн ургамлууд ордог аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
hoshnogonuud
hoshnogonuud
2020-03-07 01:13

shaadag hoshnogonuud

Zochin
Zochin
2020-03-07 09:40

gueee ydaj neg medee bichij bgaa yum bol joohon batalgaatai gazraas unshij sudlaad bicheechee. Hytaduud clinic-iin practice-d oseltamivir bolon corticosteroids iig ashiglaj bhd l shn garuud bur nere yanadaa

Zochin
Zochin
2020-03-07 09:49

azithromycin amoxicilin-iig bas hen yordiin antibiotic geed heleed ogchwoo medee bichij bgaa bol unshij sudlaad guee adaglaad mergejliin hund ni ehleed unshij uzuulj bgd oruulaachee bur owoo medee bichdg bsn bur hog bolchjee

Холбоотой мэдээ

Back to top button