Нийгмийн

З.Баянсэлэнгэ нарт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаалаа

Барилга хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ нь сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группийн барьсан Хангай хотхоны орон сууцнаас тендер зарлалгүй, 123 айлын орон сууцыг шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт холбогдоод байгаа.

Эл эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаан хоёр өдөр үргэлжилж, ЭХХШТ-хуулийн 34.7.6 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт заасны дагуу нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргажээ.

Нийслэлийн прокурорын газраас З.Баянсэлэнгэ нарт холбогдох Эрүүгийн хууль /2002 оны/-ийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт / хахууль өгөх/ тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд ирүүлсэн. Ийнхүү шүүх хуралдаан /2020.03.04/-ний өдрийн 9:00 цагт эхэлж, хоёр өдөр үргэлжилсэн юм.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button