НИЙГЭМ

“Луна” нэршилтэй 1 килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлжээ

Экологийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Хангай хотхоны хажууд 2020 оны гуравдугаар сарын 5-ны өдөр “Луна” нэршилтэй 1 килограмм химийн бодисыг худалдахаар тээвэрлэж явсныг илрүүлэн таслан зогсоолоо.

Монгол Улсын иргэн П, Б, Д, Н, А нар бүлэглэн химийн бодисыг худалдахаар суудлын тээврийн хэрэгсэлд бодисыг хадгалж байсныг тогтоож гэмт этгээдүүдийг баривчлан, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсээр хэргийн газрын үзлэг хийж, гадуураа төмөр хайрцагтай, шилэн савалгаатай, химийн бодисыг эд мөрийн баримтаар хураан авч Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас хамгаалах шуурхай удирдлагын газарт хүлээлгэн өгч мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Уг химийн бодис нь 700 градуст хайлж задрал явагддаг, биологийн шинж чанар нь задралын үеийн уураар амьсгалахад хортой хүний биеэс гадагшилдаггүй бодис юм гэж Экологийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button