НИЙГЭМ

Барилгын галын шатны нүх рүү хүн унаж нас баржээ

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах 15 давхар үйлчилгээтэй орон сууцны “Голден будда” хотхонд 2020 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр ноцтой осол гарчээ.

Тодруулбал, Тус хотхонд гүйцэтгэгч “Миний Сайншанд” ХХК-ны заслын ажилтан Д.А нь есөн давхрын галын гадна шат суурилагдах 55х70х70 хэмжээтэй хайрцагны заслын ажил хийж байхдаа галын шатны нүхээр есөн давхраас зургаан давхар хүртэл унаж нас барсан ноцтой осол гарсан байна.

Тус газарт Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын үзлэг шалгалт хийхэд:

  • Өндрөөс унаж болзошгүй хэсгүүдэд хаалт хамгаалалтыг бүрэн хийгээгүй,
  • Анхааруулах дохио санамж тэмдэг тавиагүй,
  • Ажилтан өндрийн бүсийг бүрэн хэрэглэж хэвшээгүйн улмаас осол гарсан нь тогтоогджээ.

Энэ нь Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм” БНбД 12-03-04-ийн 6.1.1, БД 12-106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”-ийн С5 дахь хэсгийн байгууллагын үүргийн 2, ажилчны үүргийн 2 дахь заалтуудыг зөрчсөн аж.

Иймд тус ослын хэргийг Хан-Уул дүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button