Нийгмийн

Орон гэргүй иргэдийг түр хоноглох байраар хангажээ

Коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд орон гэргүй, тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох байраар хангах үйлчилгээнд хамруулахаар болжээ.

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан чиглэл өгсний дагуу өнөө өглөөний /2020.03.13/ 06:00 цагаас эхлэн дүүргүүдийн Цагдаагийн газрууд илрүүлсэн иргэдээ дүүргийн эрүүл мэндийн төвүүдэд эрүүл мэндийн үйлчилгээ, шинжилгээнд хамруулж, Нийгмийн хамгааллын тусгай төвд төвлөрүүлэн байрлуулж эхэлжээ.

Гэр оронгүй тэнэмэл амьдралтай иргэдийг түр хоноглох үйлчилгээнд хамруулж, халдвараас хамгаалах үүрэг чиглэл өгсөн байна. Энэ дагуу орон гэргүй тэнэмэл иргэдийн хувьд нийгмийн хамгааллын болон бусад нийгмийн үйлчилгээ болох тэтгэвэр, тэтгэмж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ, тусламжийн гадна үлдэж, оршин суугаа хаяг нь тодорхойгүй шалтгааны улмаас нийгмийн харилцаанаас гадуурхагдаж байдаг тул ийнхүү дээрх шийдвэрийг гаргасан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button
0
Would love your thoughts, please comment.x
()
x