Нийгмийн

Санаатайгаар халдвар тараасан Япон эрд хариуцлага тооцно

Японы Аити мужийн Гамагори хотын 50 настай иргэнээс коронавирус илэрчээ. Иймд түүнийг эмч нар гэртээ өөрийгөө тусгаарлахыг хүсчээ.

Гэвч тэрбээр халдвартай гэдгээ мэдсээр атал гэрээсээ гарч таксинд суун тэр бүү хэл зоогийн газар орж хоол идчихээд, бааранд оржээ. Түүний эцэг эх нь хоёулаа коронавирусийн халдвар авсан бөгөөд үйлчлүүлсэн бааранд нэг эмэгтэйгээс халдвар илэрсэн аж. Тэрбээр хамаатан саднуудтайгаа ярихдаа “гарч вирус тараана аа” гэж хэлснийг эх сурвалжууд мэдээлсэн байна. Тиймээс тухайн эрийг санаатайгаар вирус тараасан хэмээн буруутгаж байгаа юм.

Одоогоор түүнд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байгаа ч, санаатай халдвар тараасан хэмээх үндэслэлээр буруутгагдаад байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Японд халдвар авсан 1400 орчим тохиолдол бүртгэгдсэнээс 697 нь Даймонд Принцесс усан онгоцны зорчигчдоос илэрсэн юм. Тус улсад халдварын улмаас нийт 26 хүн нас баржээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
БАТ & БАТ
БАТ & БАТ
2020-03-14 11:02

Ямар тэнэг юм бэ ?

Холбоотой мэдээ

Back to top button