ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Коронавирусийн улмаас АНУ бодлогын хүүгээ огцом буурууллаа

АНУ-ын Холбооны Нөөцийн банкнаас коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор өнөөдрөөс /2020.03.16/ эхлэн бодлогын хүүгээ 0-0.25 хувь хүртэл буруулснаа мэдэгджээ.

Үүнээс гадна Холбооны Нөөцийн банк нийт 700 тэрбум ам.долларын хөрөнгийг эдийн засгийг тогтворжуулахад зориулж гаргахаар болжээ. Тус мөнгийг Засгийн газрын бондуудыг худалдаж авах замаар зах зээлд оруулах аж.

АНУ-ын Холбооны Нөөцийн банк гуравдугаар сарын 2-ны өдөр ээлжит бус хурал зарлаж, бодлогын хүүгээ хагас нэгжээр буулгах шийдвэр гаргаж байв. Энэ нь 2008 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа бодлогын хүүг бууруулсан тохиолдол юм.

Өнөөдрийн шийдвэр зах зээлд хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй байна.

ЭХ СУРВАЛЖ: usatoday.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button