Нийгмийн

ОХУ-аас орж ирсэн хээрийн түймрийг 81 хүн ажиллаж унтраажээ

Дорнод аймгийн Баян-Уул сумын сумын төвөөс хойд зүгт 60 км зайд орших Өвөр-Эрээн багийн “Наянгаа” гэдэг газар хээрийн түймэр гарчээ.

Монгол Улсын хилийн 834-835 дугаар тэмдэгтийн чиглэлээр ОХУ-с хээрийн түймэр орж ирсэн тухай дуудлагыг гуравдугаар сарын 18-ны өдрийн 11:35 цагт хүлээн авсан байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын 12 алба хаагч, 1 автомашин, Хилийн 0275 дугаар ангийн 5 алба хаагч, 1 автомашин, мөн 0287 дугаар ангийн 20 алба хаагч, 2 автомашин, Баян-Уул сумын 36 иргэн, 5 автомашин, Цагаан-Овоо сумын 8 иргэн, 1 автомашин, нийт 81 хүн, 10 автомашинтай ажиллаж 17:30 цагт унтраасан байна. Уг гал түймэрт 3290 га талбай шатсан  талаар мэдээллээ.

ЭХ СУРВАЛЖ: Онцгой байдлын ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button