Нийгмийн

Говьсүмбэр аймагт бага насны хоёр хүүхэд гэртэйгээ шатаж, энджээ

Говьсүмбэр аймагт ахуйн гал түймрийн улмаас бага насны хоёр хүүхэд энджээ.

Тодруулбал, тус аймгийн Сүмбэр сумын Дэнж багийн “Малх”-ын 2 дугаар гудамжинд иргэн М-ийн гэр шатаж байна гэсэн дуудлага Онцгой байдлын газарт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдрийн 14:28 цагт очжээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 37 дугаар ангийн алба хаагчид 14:32 цагт очиж, түймрийг унтраасан аж.

Гэвч уг гал түймэрт 4 настай болон нэг нас 9 сартай хоёр эмэгтэй хүүхэд өртөж нас барсан тул цогцсыг гаргаж тус аймгийн Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна

 ЭХ СУРВАЛЖ: Онцгой байдлыг ерөнхий газар

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
123
123

үр хүүхэддээ анхаар�##� хандуулаачээ эцэг эхчүүдээ

Холбоотой мэдээ

Back to top button