ЯРИЛЦЛАГА

Амай: Солиорч ч мэдэх цаг хугацааг хийж дуусгаагүй ажлынхаа хүчээр л давлаа

Бөөр солиулах мэс засалд ороод удаагүй байгаа Монгол бадарчин Амай одоо зургаан сар гам барина. Энэ хоорондоо тэр долоо дахь номоо хэвлүүлэхээр бичиж сууна.

Амай нэрээр нь монгол түмэн таньдаг Ж.Золбаяр дэлхийн 86 оронд тугаа мандуулж ирүүтээ бөөрний дутагдалтай болсноо мэдсэн. Эрх чөлөөтэй хэрэн хэсэж явсан тэрбээр ийн хөлөө
тушуулсан. Ийм өвчнөөр шаналж буй хүмүүс нэг өнжөөд л бөөр орлуулах гемодиализын аппаратад орж, аппаратаас аппаратны хоорондох 36 цагийг эрүүл болохын хүслэн дунд тийчилж өнгөрөөдөг.

Амай “Донорын хуулийг батлуулахгүй бол би аппаратад орохгүй” хэмээн мэдэгдэж, өөрийн амиа олны нүдэн дээр эрсдэлд оруулж байсан нь саяхан. Хууль батлагдсан, зөвхөн цусан төрлийн хүнээс донор эрхтэн авах боломжтой явцуу хуулийн орчин устсан. Энэ бол түүний гавьяа.

Бусдад боломж олгох үүднээс донорын саналаас хоёр ч удаа татгалзсан тэрбээр одоо асуудлын ард гарчээ. Бэлхийн ууланд бодолд умбан, номоо тэрлэж суухад нь бид очиж, ярилцлаа.

-ЭРҮҮЛ, МӨРӨӨРӨӨ ЯВАА ХҮМҮҮСИЙН ЭРХТНИЙГ АВАХЫГ ХҮСЭЭГҮЙ-

-“Бөөрний дутагдал” гэсэн оношоо та хамгийн анх хэзээ сонсов. Үүнээс ярилцлагаа эхлүүлье.

-Би үндсэндээ 2005 онд дэлхийн улсуудыг судлахаар гэрээсээ гарсан юм. Ингээд таван жилийн дотор нийт 69 орныг үзээд, 2010 онд эх орондоо ирлээ. Энэ үед л миний бөөр өвчилж эхэлсэн талаар эмч нар сануулж байв. Улс, улс дамжин 10-20 килограмм жинтэй үүргэвч үүрээд хоолтой хоолгүй, даарахдаа дааран, халахдаа халж явсан. Дээрээс нь малария буюу халуун хумхаа өвчнийг хоёр ч удаа тусаад эдгэсэн зэрэг нь нөлөөлсөн бололтой.

Эмч нар шууд хориглосон л доо, цаашид аялахыг. Гам барьж, хүнд хүчир ажил хийлгүй эх орондоо үлдэхийг зөвлөсөн. Гэсэн ч надад зогсоож болохгүй, эхлүүлсэн ажил байсан тул дахиад л хилийн дээс алхсан юм. Ингээд 2017 онд дахиад Монголд ирэхэд өвчин хүндэрч, бөөрний дутагдал болчихсон байсан.

-Эмч нар сануулсан ч үргэлжлүүлэн долоон жил аялжээ. Гемодиализын аппаратанд хэзээнээс орж эхэлсэн бэ?

-2017 оны тавдугаар сард биеийн байдал огцом муудлаа. Ингээд гемодиализын аппаратанд орж, амьдралаа залгуулахаас өөр аргагүй болсон. Би “Өөр арга байх ёстой” гэж бодож, эмч домч, идтэн шидтэнээр уйгагүй яваад эцэстээ эвлэрсэн. Яалт ч үгүй арваннэгдүгээр сараас аппаратанд орж эхэлсэн юм.

Ерөөс анагаах ухааны хувьд диализын аппаратад орохгүй байх ганцхан боломж нь бөөрөө солиулах байсан. Надад ах дүү, хамаатан садны 20-иод хүн эрхтний донор болъё гэсэн л дээ. Гэхдээ би эрүүл, мөрөөрөө яваа хүмүүсийн эрхтэнг авахыг хүсээгүй. Нэг бөөртэй хүний бие муудвал яана, ажил хийхгүй гурван жил гам барих учиртай. Монголд тэгж байх боломж, нөхцөл юу билээ.

-Бүгдийнх нь саналаас татгалзсан юм уу?

-Тийм, бүгдэд нь талархлаа илэрхийлээд татгалзсан. Тэгэнгүүт хамаатан, садны хүмүүс маань бичиг баримт солиулаад ч хамаагүй Франц, Швед гэх мэт барууны оронд мэс засал хийлгэх санаа гаргасан. Би бас л татгалзсан. Яг өөрөө гемодиализын аппаратанд орж, энэ өвчнөөр шаналах ямар байдгийг ойлгосон тул монгол өвчтнүүдээ орхиод явахыг хүсээгүй. Энд, Монголдоо, монгол эмч нар дээр мэс засалд орохоор шийдсэн. Монгол эмч нартаа дадлага болъё гээд үлдчихсэн.

ИЙМ НӨХЦӨЛД ОЛНЫ ТӨЛӨӨ АМИА ЗОЛИОСЛОХ НЬ БАЙЖ БОЛОХ Л АСУУДАЛ-

-Өнөөдөр та бөөр солих мэс засалд амжилттай орчихсон сууж байна. Донорын асуудлаа хэрхэн шийдэв?

-Бидний 30 жилийн өмнө сонгосон капиталист систем уг нь 200 жилийн өмнө бүтэхгүй гэдэг нь ил болоод, Европоос “хөөгдчихсөн” шүү дээ. Энэ нийгэмд мөнгөтэй хүмүүс л төрд гарч, төрийн эрхийг барьдаг. Ард түмэнд амин чухал бус, өөрсдийнх нь эрх ашгийг гүйцэлдүүлэх хууль, хуулийн нэмэлт өөрчлөлтийг юуны түрүүнд батлуулдаг.

Донорын тухай хууль тэгэхэд мэргэжлийн хүмүүсээр хийгдчихсэн, батлуулахаа л хүлээж байсан юм билээ. Ингээд 2018 оны нэгдүгээр сарын 1-нд би нүүр хуудсаараа дамжуулан “Хэрэв энэ хуулийг батлахгүй бол диализын аппаратад орохгүй” гэж зарласан. Хэд хоногийн дараа Засгийн газраас дуудаж “Аппаратандаа ор, бид энэ хуулийг батлуулна” гэх утгатай зүйлийг хэлсэн юм. Ингээд нэгдүгээр сарын 10-ны хавьцаа Донорын тухай хууль яаралтай журмаар батлагдсан.

Энэ хууль батлагдсан учраас өнөөдөр би мэс засалд орлоо. 2018  оны арваннэгдүгээр сард гэртээ сууж байтал “Нэг донор гарлаа” гээд тусаар холбогдов. Би бодож байгаад татгалзсан. Миний хувьд диализын аппаратад ороод, зовлонг нь амсаад нэг л жил болж байв. Гэтэл 10 жилийн турш донор хүлээсэн хүмүүс бий. Тэдэнд боломж олгохыг хүссэн. Дараа нь 2019 оны зургадугаар сард дахин нэг донор гарсан. Би мөн л адил шалтгаанаар татгалзсан. Миний татгалзсан эхний донор 10 настайгаасаа хойш гемодиализын аппаратад орсон нэгэн  хүүд очсон байна билээ. Би сонсоод баярласан.

Ингээд гурав дахь удаагаа, өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард утсаар дахин холбогдоход нь хүлээж авсан.

-Хагалгааны үеэр ямар нэг хүндрэл гарсан уу?

-Зүгээр ээ, ямар ч хүндрэл энэ тэр гараагүй. Монголчууд монгол эмч нартаа ерөөс итгэдэггүй юм байна гэдгийг л би харлаа. Миний орсон энэ хагалгааг Японд хийлгэвэл 200-250 сая төгрөг, Өмнөд Солонгост хийлгэвэл 100-150 сая төгрөг болно. Харин нэгдүгээр эмнэлэгт 24 сая төгрөг, энэ нь эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд найман сая төгрөг болсон. Найман сая төгрөгөөр л босоод ирж байна.

Мэс заслын үед гардаг алдаа, эндэгдлийн тоогоор манай улс хамгийн доогуур ордог. Нэг үгээр хэлэхэд мэс ажилбарыг манай эмч нар маш сайн хийж байгаа. Монголчууд л эмч нартаа итгэхгүй байна. Яг ийм мэргэжлийн эмч нар барууны оронд 10-20 мянган долларын цалин авч байгаа шүү дээ.

“Та бүхэн гадаадын оронд очиж ажиллахыг хүсдэг үү, цалингаа голдог уу” гэхэд “Бид цалин авах, мөнгө олох гэж эмч болоогүй. Монгол хүнээ элэг бүтэн, эрүүл энх босгож ирэхийн төлөө л ажилладаг” гэж эмч нар хариулж байлаа. Үүнээс би манай эмч нар барууны эмч нар шиг өвчтнөө зоосны нүхээр хардаг болчхоогүй юм байна гэдгийг олж харсан.

-Энэ хууль батлагдсанаар өвчтнүүдэд яг ямар бодит боломж нээгдсэн бэ?

-Хууль батлагдахаас өмнө донорыг зөвхөн цусан төрлийн, хамаатан садны хүмүүсээс авах боломжтой байсан. “Найз маань надад эрхтнээ өгье гэж байна” гэвэл эрхтний наймаа болох нөхцөл байсан. Гэтэл нэг бөөрөө өгчихье гэж бодох хүн маш олон. Кадавр донор буюу цогцосноос эрхтэн авах боломжийг энэ хууль нээж өгсөн. Эрүүл хүний биеийг гэмтээх биш, угаас энэ хорвоог орхих гэж байгаа хүмүүсийн эрхтнээр “нөхөх” гэдэг үндэстний дотор байж болох асуудал.

Намайг хууль батлуулахаар эсэргүүцэж байхад зарим сэтгүүлчид “Ингэж байж өөрийнхөө номыг улсад шахах гэж байна” гэхчлэн ярьж байсан. Тэр үед Ардын нам засаг барьж байсан юм л даа. Би тэгэхээр Ардын намын эсрэг дуугарч байна гэсэн үг болно. Тэгэнгүүт АН-ын троллууд цахим орчинд “Пи-Ар” хийлээ гэх мэтээр маш их муучилж, харлуулсан. Тэр хүмүүсийн аль нэг ах дүү, хайртай дотны хүнд донор олдохгүй, эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа гэдгийг огт бодохгүй байсан. Ийм нөхцөлд олны төлөө би мэтийн нэг хүн диализын аппаратад орохгүй хэмээн эсэргүүцэж, амиа золиослоход болох л хэрэг.

-БАЙНГЫН ЗОВУУРЬ, ШАНАЛЛААС АЖИЛ МААНЬ Л САТААРУУЛЖ БАЙВ-

-Гемодиализын аппаратад орох болоод сэтгэлзүйн хувьд шок авсан уу. Шууд л хөлөө тушуулна гэсэн үг шүү дээ?

-Би диализын аппаратад орж буй хүнийг анх хараад л шууд татгалзсан. Хүссэн үедээ дэлхийн хүссэн газраа очиж, хүссэн зүйлээ хийдэг хүн огт хөдөлгөөнгүй болчихно гэхээр сонин санагдалгүй яах вэ. Мөн аппаратанд ороод бүх зүйл сайхан болчихгүй. Бие махбодь дасах гэж там болдог, сүнс биеэс салах нь холгүй. Дээрээс нь маш их ганцаардана, хөндлөнгийн хэн ч ойлгохгүй шүү дээ. Өвчтэй хүн байнга гэртээ, эсвэл эмнэлэгт, үргэлж бодол дунд.

Сэтгэлээр маш их унасан. 86 дахь орондоо Монголынхоо далбааг мандуулчхаад “Дийлдэхгүй” гэсэн бодолтой эх орондоо ирсэн хүн шүү дээ. Хөдөлж чадахгүй, дээрээс нь үхэлтэй тэмцэнэ гэдэг амар биш.

-Хийж дуусгаагүй ажил тань шаналгасан байх?

-Харин ч шаналгаагүй. Би хэрвээ мөрөөдөлгүй, хийх ёстой ажилгүй байсан бол солиорох байсан байх. Хийж дуусгаагүй ажлаа дуусгах гэж тэмүүлж амьдарсан. Хоёрт, ажилдаа анхаарлаа төвлөрүүлж байсан. Байнгын зовуурь, шаналал дундаас ажил маань л намайг сатааруулж байсан. Ийм үедээ бичсэн V, VI ботиуд маань намайг аварсан гэж боддог.

-Ганцаардал гэснээс та өмнө нь хэр ганцаардмал хүн байв?

-Ганцаардана аа. Арван хэдэн жил үндсэндээ ганцаараа л явсан. Хүний нутагт арга ядаад, танихгүй хүний ширээнд очиж суугаад “Хамт хоолоо идэх үү” гэдэг. Гэхдээ бадарчин болсон гол санаа минь энэ л дээ.

Бадарчин бол гуйлгачин биш. Амьдралын утга учрыг олох аялалд гарч, аяганаас бусад зүйлээсээ татгалзсан хүн юм байна гэдгийг би ойлгосон. Ганцаардлаас энэ бүх асуултын хариуг өөрөө бясалгаж олдог. Гэхдээ аялж явах үед ганцаардлаа ч орон зайн хувьд эрх чөлөөтэй шүү дээ. Харин өвчин туссанаар хаашаа ч хөдөлж чадахгүй, 24 цагийн өвдөлтийг тэсэж ганцаардах хэрэгтэй болсон.

Гэвч энэ бүхнийг би өөр талаас нь ч харсан л даа. Эдгээр жилүүдэд өдөр бүр шинэ хүнтэй танилцаж, шинэ мэдээлэл дунд булхсаар ядарч, маш их ачаалал авсан байсан. Тэгэхээр саяны хоёр жилд ерөнхийдөө эргээд газардсан байгаа юм. Монголдоо амьдарч, амьсгалах агаар бүрээ цэгнэж, бясалгах болсон.

-Эмнэлэг, гэр хоёрын дунд амьдрахад их юмыг шинээр бодсон байх?

-Тийм ээ. Үндсэндээ үргэлж л зурагт үзэж суудаг болсон. Ингээд өгөөжтэй, хүнд хэрэгтэй контент түгээдэг суваг байхгүй болчхож гэдгийг ойлгосон. Донорын тухай хууль батлагдчихаад байхад зурагтаар энэ талаар танин мэдүүлэх зорилгоор хийгдсэн кино, нэвтрүүлэг ганцыг ч олж үзээгүй.

Манай Эрүүл мэндийн сайд сэтгүүлзүйн хүн шүү дээ. Эрүүл мэндийн салбараа мэдэхгүй байж болно, олон нийтийн харилцааны салбарыг мэднэ. Амай амиа золиослох шахан хууль батлагдахад хувь нэмрээ оруулж байхад сайд нь ядаж олон нийтэд мэдээлэл өгөх ажлыг нь хийсэнгүй. Одоо хэр ийм хэлбэрээр донорын асуудлаа шийдэж болно гэж мэдээгүй олон хүн байна.

-Одоо та юу хийх гэж байна вэ?

-Ерөнхийдөө зургаан сар гам барих ёстой. Тэгээд хувийн амьдралаа босгоно доо. Надад өмч гээд байх зүйл үгүй. Энэ компьютер л байна. 2005 оноос хойш ерөөс хувийн амьдрал, хувийн өмч гэдэг зүйлээс татгалзсан. 15 жилийн турш бодит амьдралаас холдсон байна. Одоо хорин хэдэн настай хүмүүс амьдралаа босгодог шиг л босгоно.

-Тогтож, суух нь ээ?

-Тийм, нийгмийн амьдралаас бага зэрэг хөндийрнө. Өөрийн гэсэн гэр оронтой, ажил төрөлтэй болно гэхчлэн.

-Хүүхэдтэй болох уу?

-Тэгнэ. Бусдаас 20 жилээр хоцорч л хамаг зүйлээ хийж эхэлнэ гэсэн үг.

-Та одоо хэдэн настай билээ?

-40.

-БИ ДОЛООН ТЭРБУМ ХҮН ДОТОР ХАМГИЙН ИХ ЮМ ҮЗСЭН НЭГЭН БОЛЧИХЛОО-

-Тань шиг 86 улсаар аялсан хүн Монголд бүү хэл дэлхийд цөөн байх, тийм үү?

-Аялсан гэхээс илүү судалсан гэвэл нийцнэ. Аялсан гэхээр ерөнхийдөө зугаалж, дэлгүүр хэсэж, буудалд бууж яваад ирэхийг хэлнэ шүү дээ. Би тухайн орны ёс заншил, төрийн тогтолцооноос эхлээд ямар сархад хэрэглэж байна, хоорондоо хэрхэн харилцаж байна зэргийг судалж, тэмдэглэн үлдээдэг. Бичсэн номууд маань цаашдын 1000 жилд үлдэнэ. Ерөөс 1000 жилийн дараа “21-р зууны эхэнд дэлхий дээр амьдрал ийм байж” гэдгийг судлах баримтыг бичиж үлдээсэн.

-Олон орноор аялж, амьдрал үзэх тусмаа эх орон руугаа эргээд байдгийн учир юу юм бэ?

-“Амьдрал бол аялал” гэсэн зургаа дахь номондоо энэ талаар баримт, нотолгоотой бичсэн. Түргэний тэргээр эмнэлэгт хүргүүлж “Номынхоо нээлтэд амжихгүй юм байна даа” гэсэн үедээ бичиж дуусгасан.

АНУ-д хар ажил хийж байгаа Монголчууд дандаа буцна гэдэг аж. Шашны мөргөлдөөнтэй, дайн байлдаантай орноос цагаачилж ирсэн бусад нь гайхдаг. “Яагаад дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй, сайхан газар ирчхээд буцна гэдэг юм бэ” гэж. Би үүнийг судалж, баталгааг нь номондоо оруулсан.

Яагаад Монголчууд Монголдоо заавал эргэж ирдэг вэ. Яагаад хамгийн цэвэр агаартай, хамгийн сайхан хоолтой, хамгийн гоё улс Монгол вэ. Би 86 орныг судлаад ирсэн тул харьцуулах бололцоо байна.

Дээрээс нь хүний нутагт гадуурхагдан байж боолын амьдралаар амьдрах тийм ч сайхан биш шүү дээ. Энд шашин шүтлэгийн зөрчилдөөн байхгүй, нэг л өглөө бөмбөг тэсрэхгүй, буу тулгахгүй. Төр засгийн хувьд маш богино хугацаанд босгоод ирж болох эдийн засгийн асуудлууд л бий.

Шинэ коронавирусийн онц нөхцөл байдалд бид үнэхээр дэлхийд гайхууллаа шүү дээ. Ямар богино хугацаанд зохион байгуулалтад орж, асуудлыг шийдэж чадав.

Дассан газрын даавуу зөөлөн л дөө. Өөр газар удаан байгаад Америкчууд гамбургерээ, Италичууд шпагеттигээ санах явдал тохиолдоно шүү дээ. Ерөнхий хүн гэдэг амьтан, түүний амьдрах орчин талаас нь харвал Монголыг гүйцэх ганц ч улс байхгүй.

-Монголоо та хэр мэдэх вэ?

-Сайн мэднэ. Манай үеийнхэн Зөвлөлтийн нөлөөнд өссөн. Дараа нь Америкийн улстөрийн системийг авсан. Ерөөс дандаа гадны соёлыг л дуурайж ирсэн байгаа юм.

Би тэднийг дуурайх биш, харин дагуулах соёлтой ард түмэн юм гэдгээ ойлгосон. Тэгээд гадаадын юм нэг их сонин санагдахаа больсон. Дэлхийн хамгийн эртний соёл, иргэншлийг тээж байж балчир хүүхдүүдийг юмыг авч яах нь вэ. Энэ олон мянган жилийг давж үлдсэн соёлд учир их байдаг юм байна. Цаг хугацааг элээх тусам шигшигдэж, буруу муу нь үлдэн хоцордог юм билээ.

Европод хүйтрээд сайндаа л -10 хэм хүрдэг. -10 хэмд өмсдөг хувцсыг -30 болдог газар өмсөх утгагүй биз дээ. Түүнчлэн хамгийн ихээр хавдар тусдаг хүмүүсийн хоолыг бид идээд дэмий.

-Та хийсэн бүтээснээрээ хэр бардамнаж явдаг юм бол?

-Хүн юм үзэхийн хэрээр жижигхэн зүйлсийг тоохоо больдог. Төрд юм үзээгүй хүмүүс гараад ирчихсэн учраас л хоёрын хооронд хулгай зэлгий хийж байна. Тэд үр хойч нь яаж амьдрах вэ гэдгийг мэдэхгүй, бодохгүй байна. Хүүхдүүдээ хүртэл хэдэн үеэрээ хулгайч гэж  дуудуулах зүйлийг хийчихлээ шүү дээ.

19 настай байхад маань миний уушги цоорч, хүнд хагалгааны ард гаран гурван сарын турш эмнэлгийн орон дээр хэвтсэн. Би тэр цагаас хойш амьдралын хоосон чанарыг ойлгочихсон юм. Хүн угаас хоосон ирээд хоосон буцна, цаг хугацаа хэзээ ч зогсож болно.

-Таны үйлдэл нийгмийн зарим хэсэгт буруугаар ойлгогддог. Үүнд хэрхэн ханддаг вэ?

-Хүн бүрт аливаа зүйлийг ойлгож, ухаарах үе шат гэж бий. Жишээ нь 16 настай хүн, 16 настай хүний л ойлгож чадах зүйлийг ойлгоно. Харин миний хувьд барагтай гурван үеэр амьдарч гэмээнэ үзэж туулах зүйлийн ард гарлаа. Миний ярьдаг зүйлсийг олон нийт өөрсдийн насандаа, үзсэн харсныхаа хэмжээнд л ойлгоно. 20 жилийн дараа сонсоод бас нэг өөрөөр ойлгоно.

-Үзэж, туулсандаа та ханачихсан бололтой?

-Тийм ээ, болчихсон. Долоон тэрбум хүн дотор хамгийн их юм үзсэн нэгэн болчихлоо. Дайнд хүртэл орж явлаа. Ихэнх судлаачид дайнаас холуур тойрсхийнэ үү гэхээс над шиг НҮБ-ын ажилчдаар аврагдана энэ тэр гэсэн ойлголт байхгүй.

Хамгийн гол юм бол ерөөс бичсэн номууд маань. Нэн ялангуяа16-25 насны хүн заавал унших ёстой. Энэ бол зохиол биш. Дэлхийг судалж ирээд, дүү нартаа юуг мэдвэл зохих тэр бүгдийг нь бичиж үлдээсэн. Номоо гаргахын тулд сүүлийн 10 гаруй жил өрнөөс ер салсангүй. Одоо хүртэл өртэй л байна.

-Ахуй амьдралын эдийн засгаа хэрхэн авч явдгийг тань сонирхож болох уу?

-Одоо авч явна даа. Яаж авч явахаа мэдэхгүй л байна. Бидний амьдралд нэг тогтолцоо бий. Нэг нь хүчтэй байхад нөгөө нь сул байдаг жамтай. Харин хожим хүчтэй нь сул болох цаг ирэхэд нөгөө нь эсрэгээрээ хүчтэй болж, түүнийгээ авч явдаг. Нэг үе манай том ах бүхнийг хариуцаж байсан. Миний хувьд тэр ээлж рүү хараахан орж ирээгүй байна. Бүх амьдралаа нийгэмд зориулчихлаа.

-Ж.Золбаяр буюу Амай гэж хэн бэ?

-Азарга. Өөрийгөө биш сүргээ боддог амьтан.

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ц.МЯГМАРСҮРЭН

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Таг

Холбоотой мэдээ

32
СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
29 Сэтгэгдлүүд
3 Сэтгэгдлүүдийн хуриултууд
0 Дагагч
 
Топ сэтгэгдэл
Халуухан сэтгэгдлийн хэсэг
Шинэ Хуучин Шилдэг
Зочин111
Зочин111

ashgui dee.eruul saruul boloh shig saihan yum yu baihav.neg heseg tag chimeegui bolchihoor ni yasan yum bol geed sanaa zovood baisan yum.odoo huviin amidralaa bodoh ni zuvuu.saihan hanitai bujignasan olon huuhedtei bolooroi..az jargal husie

Зочин
Зочин

Танд эрүүл эхнийг хүсье Сайхан ярилцлагыг уншсан хэн бүхэн нэгийг бодож тунгаан аваасай билээ.

зочин
зочин

Дүүдээ эрүүл энхийг хүсье. Энэ тэвчээр бол хүн бүрт ирдэггүй. Харин сөгдөж амьдрахаас сөрж үхсэн нь дээр гэдэг чанар чадвартай хүнд буюу залуу насанд л ирдэг юм шиг. Бид цаг хугацааны бүтээгдэхүүн.

Зочин
Зочин

Амжилт. Эрүүл энхийг хүсье.

Зочин
Зочин

уншаад их л юм бодогчихлоо. олон залуучууд дэлхий гэж юу вэ. амьдрал гэж юу вэ зориулж ном бичиж өөрөө өртөй болж ???? хммм ядаж чадал бвал өргүй болгох юм чин . гэхдээ болноо????

Зочин
Зочин

Tand eruul enhiig husiy. Huuhed zaluust heregtei, surgamjtai, uguujtei nom bichij baigaa ni mash heregtei bdag.Niigemdee mash heregtei olon zuilsiig hiih bhaa, oyunlag hun tand ulam ih amjilt gargahiig husiy!

Chinzo
Chinzo

Nom ni yamar nertei haaguur baidag yum bol oo?

Зочин
Зочин

Фейсбүүкийн “Амай Тайвшир хэвлэл” хаягаар захиалж болно

Зочин
Зочин

Мундаг залуу шүү Амай. Эрүүл энхийг хүсэе.

Зочин
Зочин

Эрүүл энх болсонд нь чин сэтгэлээсээ баяр хүргэе. Цаашдын амьдралд нь аз жаргалыг хүсье.

zochin
zochin

Neg heseg suraggui bhaar ni yaasiin bol gj sanaa zovj blaa, ashgui eruul boljee. Gamaa sn bariarai, mundag uhaantai zaluu shuu.Shn yariltslaga bolj,nomuudiig ni bugdiig ni avch unshnaa, huuhduuddee ch bad unshuulnaa.Eruuliig husye!

Зочин
Зочин

mundag mundag ervvl enh ajiliin ih amjiltiig hvsii

Зочин
Зочин

Эрүүл энхийг хүсье. Үнэхээр дайчин мундаг залуу. Зохиолыг нь уншсан.

нарнэргүй
нарнэргүй

Мундаг залуу байна шүү, Ном хэвлэгдэхээр нь заавал авч уншна Эрүүл энхийг хүсье,Эрүүл байж бусдад буянаа илүү их өгөөрэй

зочин
зочин

Мундаг залуу шүү. Монголын маань бахархалт хөвгүүдийн нэг. Номыг нь амтархан уншдаг.Эрүүл энхийг хүсье. Олон сайхан ном бичиж ард олноо гэгээрүүлж яваарай.

Зочин
Зочин

Сайн санааны үзүүрт тос гэж зөвхөн өөрийнхөө төлөө бус өвчин зовлонтой бусдын төлөө их тустай зүйл хийсэн залуудаа эрүүл энхийг хүсье.

Idea
Idea

Хайр хүрлээ. Зоригтой, зорилготой сайхан монгол залууд амжилт хүсье. Номыг нь гоё контент болгох юмсан. Аудио, видео хийдэг хүмүүс энэ хүнтэй холбогдоосой.

Унтаа Монгол
Унтаа Монгол

Эрүүл энхийг хүсье! Сурсан мэдсэнээрээ мунхаг Монголчуудыг сэрээхэд туслахыг хүсье!

Зочин
Зочин

Neg l minii eregtei xuvilbar shig sanagdaad yavchixlaa kkk. Xuuxed oroitoxguiee. Saixan eruul tenxeetei amidraliin bayar basaysliig amtalj amidraarai.

МАНамын ахмад гишүүн Сийлэгмаа
МАНамын ахмад гишүүн Сийлэгмаа

Өвчинтэйгээ тэмцэж хөл дээрээ босч эрүүл болсонд баяр хүргэе Өөрийн аялалын олон сайхан дурсамж номоо бичиж залуучуудөд үлгэр дууриалал болж байгаад баяр хүргэе Цаашид эрүүл мэндээ бодож сайхан аз жаргалтай амьдарөхыг хүсэн ерөөе

Зочин
Зочин

Рот фронт-ялалт ялалт-урагшаа

Mongol eej
Mongol eej

Hun eruul bolohiig harah shig saihan zuil haa baihav. Bi neg huutei mongol eej. Huugee gerleheer uguh belgee bodchihson bga. Ter beleg mini nomiin san. Tuundee chinii buh nomiig bagtaana aa.

Зочин
Зочин

Амай ..эдгээд ирсэнд баяр хүргэе. Гэхдээ чамд нэг зөвөлгөө өгье. Би чамаас илүү хүнд үеийг туулаад одоо эрүүл саруул ажлаа хийггэд явж байгаа хүн. Нэг хэсэгтээ наад ном зохиол элдэв шаналгаагааа орхиод чөлөөтэй сул амьдар, тархиа бага ажил

гомдмоор юм
гомдмоор юм

өчнөөн хүмүүс өмнө нь кадавр донор хүлээж байхад Тайванбат та 2 яаж урдуур нь орчив .????????????????????????????

Зочин
Зочин

Бичиг үсэгтэй бол сайн умш

Зочин
Зочин

Номуудыг нь уншсан.маш их бахархсан.ёстой л Амай шиг юм үзэж нүд тайлсан хүмүүс төрд гарч монгол минь хөгжиж,эх орон минь бүрэн бүтэн бгаасай.

=--76-->
=--76-->

hamag erhtenee donor bolgood handivlaad vheh yumsan tiim bolomj bna uu? mongold? llriin hulgaich hudalchuudiin jarand amidarch chadahguin bna shivshigiin lalaruud. covid19 iig n tusahaasaa umnu sanalaaraa donor bolchih yumsan.

DR. PRADHAN
DR. PRADHAN

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бар

DR. PRADHAN
DR. PRADHAN

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?
Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно.

DR MAXWELL
DR MAXWELL

Бөөр, Биеийн эрхтнүүдийг худалдаж авахыг хүсч байна уу, эсвэл бөөр, Биеийн эрхтэнээ зарахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралаас болж бөөрөө мөнгөөр зарах боломжийг хайж байгаа бол өнөөдөр бидэнтэй холбоо бариарай, бид таны бөөрөнд 500,00

DR RAYYAN
DR RAYYAN

Та бөөр, биеийн эрхтнүүдийг худалдаж авах уу, эсвэл бөөр, эрхтэнээ зарахыг хүсч байна уу?
Хэрэв та санхүүгийн байдлаас болж бөөрөө мөнгөөр ​​зарах боломжийг хайж байгаа бол
бүтэлгүйтэл, та юу хийхээ мэдэхгүй байна. дараа нь lilavatihospita

DR SAI
DR SAI

Бөөр, Биеийн эрхтнүүдээ худалдаж авах уу, эсвэл зарахыг хүсч байна уу
бөөр эсвэл Биеийн эрхтнүүд үү? Та зарах боломжийг хайж байна уу
санхүүгийн хямралаас болоод бөөрөнд чинь мөнгө өгч магадгүй, чи мэдэхгүй
юу хийх вэ, дараа нь өнөөдөр бидэ

Back to top button