ЭДИЙН ЗАСАГ

О.Амартүвшин: 20 000 гаруй компани дампуурч, 260 000 иргэн ажилгүй болох нөхцөл үүслээ

Монголын эдийн засагчид “Коронавирусийн ажлын байран дахь нөлөөлөл” сэдэвт судалгаа хийжээ. Тэд тус судалгааныхаа үр дүнг МҮХАҮТ-д танилцуулж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин “Ковид-19” халдвар гарснаас хойш Монголын компаниудын 67.4 хувьд маш их нөлөөлж байгааг энэ судалгаанаас харж болно. Нийт компаниудын 33 хувь нь ямар нэгэн байдлаар орон тооны цомхотгол хийжээ. Коронавирус аялал жуулчлалын салбар, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлээд байна.

Судалгаагаанаас харахад Засгийн газраас даруй, дорвитой арга хэмжээ авахгүй бол 20 гаруй компани дампуурч, 260 мянган иргэн ажилгүй болох эрсдэл үүслээ. 1500 гаруй компаниас авсан судалгаанаас харахад 65 хувийнх нь орлого буурсан, 42 хувийнх нь үйл ажиллагаа зогссон, 30 хувь нь ажлын байраа цомхотгохоос өөр аргагүйд хүрсэн гэж хариулсан” гэлээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-24 13:49

одоо тэгээд яах ёстойг хэлж мэдэх үү

zochin
zochin
2020-03-24 14:46

Banknii muljlugiig yaaraltai taslan zogsooh

Irgen
Irgen
2020-03-24 15:08

Amartuvshin dargiig demjij bn . Ontsgoi baidal zarlasan murtluu hiring biznes erhlegchdee demjihgui dampuurliin ermegt bn sh uu. Amartuvshin darga tegehde dan JDU gehgui jijig biznes erhlegchdee bas demjeerei . Bor zurheeree zutgej yavdag

Холбоотой мэдээ

Back to top button
3
0
Would love your thoughts, please comment.x
()
x