Нийгмийн

Гадаадад суугаа иргэдэд консулын үйлчилгээг цахимаар үзүүлнэ

Дэлхийн нийтээр Covid-19 халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаатай холбогдуулан Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж болон гадаадын улс орнуудын Засгийн газраас тогтоож буй хөл хорионы дэглэмтэй холбогдуулан Монгол Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу хилийн чанадад оршин суугаа монгол иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, халдварт өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсаас гадаад улсад суугаа нийт Дипломат төлөөлөгчийн газар /Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газар/-т консулын үйлчилгээг цахим хэлбэрээр үзүүлж байна.

Иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдах, гадаад паспорт шинээр мэдүүлэх зэрэг өөрийн биеэр зайлшгүй ирэх шаардлагатай консулын үйлчилгээг халдварын нөхцөл байдал, хөл хорионы дэглэм цуцлагдах хүртэлх хугацаанд үзүүлэх боломжгүй.

Иргэд өөрт ойр байрлах Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газруудтай шуурхай утсаар нь холбогдон консулын үйлчилгээний талаарх заавар, зөвлөмж болон бусад мэдээ, мэдээллийг авах боломжтой хэмээн ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. Дэлгэрэнгүй мэдээллийг www.consul.mn вэбсайтаас авна уу.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button