НИЙГЭМ

НӨАТ | ААН илгээгүй гэсэн тохиолдолд 32 оронтой дугаараар бүртгүүлэх боломжтой

Иргэд НӨАТ-ын баримтаа бүртгүүлэхэд ААН илгээгүй, аль эсвэл үнийн дүн зөрүүтэй гэсэн зөрчлүүд гардаг.

Үнийн дүн зөрүүтэй гэсэн гомдлыг яах ч аргагүй, шийдвэрлэх боломжгүй аж. Харин ААН илгээгүй гэсэн тохиолдолд баримтаа устгаад ДДТД буюу 32 оронтой дугаарыг хийж, дахин бүртгүүлэх боломжтой юм байна. Заримдаа эхний хоёр үсгийг нь буруу хийсэн тохиолдолд ийм зөрчил үүсдэг.

Тэгвэл “E Barimt” аппликейшнээ ашиглан энэ мэт гомдлуудаа татварын байгууллагад хүргүүлэн, шийдвэрлүүлэх болон харьяа дүүргийнхээ татварын хэлтэст өөрийн биеэр очиж гомдол гаргах боломжтой. Иргэд өөрийн биеэр очоод өргөдөл, гомдол гаргавал илүү хурдан хугацаанд шийдвэрлэгддэг байна. Эсвэл 1800-1288 дугаарт холбогдон санал, гомдлоо мэдээлж болох аж.

Ингэснээр өргөдөл, гомдол хүлээж авах хуулийн дагуу 30 хоногийн дотор шийдвэрлэдэг юм байна.

Б.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button