Нийгмийн

Амралтын өдрүүдээр нийслэлд халдваргүйжүүлэх ажил үргэлжилнэ

Нийслэлийн онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу  Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Гал унтраах ангийн тусгай зориулалтын машин техникээр ариутгал халдваргүйтгэлийг энэ амралтын өдрүүдэд хийхээр болжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газраас  гаргаж буй уг тусгай зориулалтын машинуудаар Бямба гарагт 96.2км, Ням гарагт 62.6км буюу нийт 158.8 км гудамж талбайд халдваргүйтгэл хийх юм байна.

Нийслэлийн Засаг даргын А/376 дугаар захирамжаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй халдваргүйтгэлийн ажлыг энэ сарын 17-ны өдрөөс эхэлж зориулалтын 7 автомашин, мэргэжлийн тусгай зөвшөөрөлтэй 14 аж ахуйн нэгж гүйцэтгэж байгаа юм.

Өнгөрсөн Лхагва гарагт гадна орчин хасах температуртай байсан тул халдваргүйтгэлийн ажлыг түр завсарласан бөгөөд өнөөдрөөс үргэлжлүүлж хуваарийн дагуу Баянзүрх дүүрэгт ажиллах аж.Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг гүйцэтгэж байгаа 14 аж ахуйн нэгжээс гарч буй халдваргүйтгэлийн гар төхөөрөмжтэй бригадууд нь машин хүрэх боломжгүй гэр хороолол, орон сууцны хорооллын нарийн гудамж, зам, хүүхдийн тоглоомийн талбай, амралт зугаалгын тохижилттой талбай, сүүдрэвч, бохидол ихтэй булан тохой, Үерийн хамгаалалтын далан суваг зэрэг газруудад 4 дүгээр сарыг дуустал тасралтгүй хийхээр төлөвлөж байна. Ариутгал, халдваргүйтгэлийн ажил нь нийслэлийн хэмжээнд явган халдваргүйтгэлийг бүтэн 2 удаа, машин техникээр бүтэн 3 удаа тус тус хийнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

СЭТГЭГДЭЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

avatar
240
Back to top button