ДЭЛХИЙ

Хойд Солонгос улс пуужин харвалаа

БНАСАУ өнөөдөр өглөө /2020.03.29/ Япон тэнгис рүү хоёр пуужин харвасан тухай Японы өөрийгөө хамгаалах хүчин мэдээлжээ. Ингэснээр тус улс сүүлийн нэг сар хүрэхгүй хугацаанд зургаан пуужин харваж байна. Өмнө нь энэ сарын 2, 9, 21-ний өдрүүдэд тус бүр хоёр пуужин туршсан юм.

Энэ удаагийн пуужингууд өмнөх туршилтуудын адил Японы эдийн засгийн тусгай бүсээс гадна буюу Япон тэнгисийн эргээс 200 миллийн зайд туссан гэж эх сурвалж мэдээлжээ.

“Хойд Солонгос сүүлийн үед ийнхүү удаа дараа пуужин хөөргөж байгаа нь Япон улсын хувьд аюулгүй байдлын ноцтой асуудал болж байна. Бид иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалахын тулд үргэлжлүүлэн мэдээллээ цуглуулж, сонор сэрэмжээ алдалгүй, бүхий л хүчин чадлаараа байдлыг нухацтай ажиглах болно” хэмээн Япон талын мэдэгдэлд дурдсан байна.

Мөн эдгээр пуужингуудыг ойрын зайн пуужин гэдгээс өөр ямар төрлийн, хэр хүчин чадалтай пуужин байсан гэх зэрэг мэдээлэл олж авч чадаагүй байна.

Эх сурвалж: news.mn

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Corona d
Corona d
3 сар 29, 2020 18:45

Huuhduud toglojil bg, corona d duusah bailgui

Иргэн
Иргэн
3 сар 29, 2020 18:45

Энэ их вирусийн хажуугаар бас юү ч вдээ дайн хиймээр л байдын байхдаа энэ бүдүүн бацаан болиоосой билээ

Зочин
Зочин
3 сар 29, 2020 18:49

Энэ л ганцаараа пуужин харваж тоглоод л инээд �##�даад бхын

Зочин
Зочин
3 сар 29, 2020 18:54

Энэ их сүржин нөхөр өөр тэгж байгаад.. Пуужин харв�##�аа л гэнэ

Холбоотой мэдээ

Back to top button