Нийгмийн

“Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор газар”-ын хилийн заагт өөрчлөлт орууллаа

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 141 дүгээр тогтоолоор Хамбын овооны гэгддэг  “Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх цогцолбор” орчмын 16.97га газрыг түүх, соёлын дурсгалт газрын зориулалтаар орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг. Гэтэл тус бүсд 2011 оноос хойш өнөөг  хүртэл зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр суурьшсан 47 өрх байдаг.

Харин НИТХ-ын Тэргүүлэгчдийн 3-р сарын 30-ны өдрийн хуралдааны шийдвэрээр орон нутгийн тусгай хамгаалалтад авсан газрын хилийн заагт өөрчлөлт оруулан, талбайн хэмжээг 8.74 га болон багасгасанаар эдгээр өрхүүд амьдарч байгаа газраа эзэмших боломжтой боллоо. 

Мөн Нийслэлийн зургаан дүүргийн 38 байршлын 130,0 га газрыг нийтийн эдэлбэр газар болгохоор НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар шийдвэрлэлээ.  

Эдгээр байршлуудыг нийслэлийн гудамж талбай, ногоон байгууламжийг хэвээр хадгалж үлдэх, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлэх шаардлагыг харгалзан дүүргүүдийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон дүүргийн Засаг даргын тамгын газраас ирүүлсэн саналууд, нийтийн эдэлбэрийн газарт хамааруулж болохуйц байршил, бусдын эзэмшил, ашиглалтад олгогдоогүй цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж бүхий байршлуудын газар ашиглалтын байдалд судалгаа хийсний үндсэн дээр тогтоожээ. Үүнд,

Баянгол дүүрэгт – 2 байршил 0.49 га

Баянзүрх дүүрэгт – 10 байршил 26.69 га

Сонгинохайрхан дүүрэгт – 6 байршил 4.83 га

Сүхбаатар дүүрэгт – 3 байршил 3.6 га

Хан-Уул дүүрэгт – 9 байршил 2.65 га

Чингэлтэй дүүрэгт – 8 байршил 92.2 га зэрэг газрууд багтаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-03-31 20:01

Хотын дарга, ИХ дарга нарт баярлаж байгаа шүү. УБ-т одоо бетонон ширэнгэ биш, хүн �##�хаж агаар амьсг�##�ах, хүүхэд гүйж харайж тоглох орон зай л хамгийн хэрэгтэй байгаа.

Back to top button