Нийгмийн

Цэц дээр ГАЦСАН маргаанууд

Шүүхийн байгууллагын үйл ажиллагааг хойшлуулсан шийдвэр төр засаг гаргаагүй. Өвчинтэй зэрэгцээд хаалгаа нам хаасан нэг шүүх бий.  Энэ нь Үндсэн хуулийн цэц юм. Ямартай ч сүүлийн  ХОЁР сар гаруйн хугацаанд өргөдөл, гомдол хэлэлцсэнгүй.

Одоогоор ҮХЦ-д эрхээ хамгаалуулах гэсэн 30 орчим иргэний өргөдөл байгаа гэх мэдээлэл байгаа юм.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Тэтгэврийн зээлийг нэг удаа төрөөс тэглэх тухай хууль, Сонгуулийн тухай хуулийн зөрчилтэй заал­тууд, АМНАТ тэглэх зэрэг асуудлуудаар иргэд гомдол хүргүүлээд байгаа.

Цэцийн ХАВ ДАРААД хэвтчихсэн хэргүүдээс дурдвал:

-Н.ЭНХБАЯРТ ЗОРИУЛСАН ГЭГДДЭГ “АВЛИГА АЛБАН ТУШААЛЫН ХЭРЭГТЭНГ СОНГУУЛЬД НЭР ДЭВШҮҮЛЭХГҮЙ” ГЭХ ЗААЛТЫН ГОМДОЛ-

МАН Сонгуулийн тухай хууль батлахдаа хүний эрхийг хөндсөн хэд хэдэн заалтууд оруулж баталсан байдаг нь өдгөө ч асуудал дагуулдаг. Тухайлбал, авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, ял эдэлж байсан иргэнийг нэр дэвшүүлэхгүй байх заалт оруулсан. Үүнийг Н.Энрбаяр тэргүүтэнд зориулсан заалт гээд байгаа. Ингэснээр МАХН-ын дарга Н.Энхбаяр 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших эрхгүй болсон. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр гавьяат хуульч Ц.Шаравдоржоороо дамжуулж Үндсэн хуулийн Цэцэд хандаад байгаа юм.

Сонгуулийн тухай хуулийн хүний эрхийг зөрчсөн заалтын гомдол:

Мөн эл хуульд гадаадад байгаа иргэдийн санал өгөх эрхийг хангаж, зохицуулаагүй орхигдуулсан. Нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө УИХ-ын гишүүн хийсэн ажлын тайлангаа танилцуулахаар уулзалт хийх нь сонгогчдын санал татах зорилгоор явуулж байгаа үйл ажиллагаанд хамаарахгүй гэх агуулгатай заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж үзсэн иргэдийн өргөдөл байгаа юм.

-ТЭТГЭВРИЙН ЗЭЭЛ ТЭГЛЭХТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ-

Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх тухай хууль батлаад удаагүй байгаа. Гэвч энэ нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж хэд хэдэн иргэн Үндсэн хуулийн Цэцэд ханджээ.  Харамсалтай нь шаардлага хангаагүй, хуулийн үндэслэл нь дутуу гэсэн үндэслэлээр буцаагдсан гэх мэдээлэл байгаа юм.

-ҮНДСЭН ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ЖУРМЫН ТУХАЙ ХУУЛИЙН ЗӨРЧИЛТЭЙ ХОЛБООТОЙ ГОМДОЛ-

Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Журмын тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөнтэй холбоотой өргөдөл, гомдол Үндсэн хуулийн Цэцэд иржээ.

Уг өргөдлийн дагуу Үндсэн хуулийн Цэц УИХ-аас тайлбар мэдээлэл авах учиртай ч бас л таг чиг. УИХ нь тайлбар өгөөгүй гээд аль аль талдаа чимээгүй сууна.

Уг нь Үндсэн хуулийн цэц иргэдийн өргөдөл, мэдээллийг хүлээн авснаар хойш 14 хоногийн дотор урьдчилан хянан шалгаж, маргаан үүсгэх, эсэхийг санаачилгаараа шийдвэрлэдэг.  Харин Цэцэд хандах эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан гишүүн шууд маргаан үүсгэн шалгах хуулийн заалттай. 

Гэвч ҮХЦ гомдол маргааныг хав дарсаар өдгөө ч чимээ аниргүй сууна. Үндсэн хуулийн манаач болсон Цэц иргэдийн өргөдөл мэдээллийг хэлэлцэхгүй  “хав дарж” байгаа нь Үндсэн хуулийн Цэц өөрөө Үндсэн хуулиа зөрчиж байгаа хэрэг.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2020-04-04 10:25

Манай цэцийн гишүүд вирустай тэмцэж буй баатруудын үйл ажилд зориулан хандив өгсөн гэдэгт эргэлзэхгүй байна, тэд чинь бүх хүний та бидний төлөө үүрэг гүйцэтгэж байгаа эх орончид шүү дэ

zochin
zochin
2020-04-04 12:19
Reply to  Зочин

SHarabdorj gedeg gabiyat uls orondoo er ni kheruulees eer yu hkii be Ene olon jil

иргэн
иргэн
2020-04-04 14:35

Энэ цэцийн гишүүд гэх нохдууд бүр утгаа �##�длаа. Намын хувийн сонирхолоо одоо болих хэрэгтэй бус уу

Иргэн
Иргэн
2020-04-04 18:25

Ичихгүй ц�##�ингаа аваад байж байгаа.
Ямар ч хэрэггүй байгууллага гэдэг нь тодорхой.

Холбоотой мэдээ

Back to top button