УЛС ТӨР

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгон бууруулах шаардлагатай

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрээр НӨАТ-ыг бууруулахыг шаардлаа.

Энэ тухай хэлэхдээ, “Миний бие өнгөрсөн НӨАТ-ыг 10 байсныг 5 хувь болгох саналыг өргөн барьсан. Эцсийн татвар төлөгч нь иргэд байдаг. Дэлгүүрээс худалдан авалт хийж буй иргэд НӨАТ төлөгч юм. Энэ НӨАТ-ын 10 хувийн татвар Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн байдалд үр дүнгээ өгсөн, үүргээ биелүүлсэн. Энэ татвар эдийн засагт хүндрэл учраагүй байхад аж ахуйн нэгжүүдэд хүндрэл учруулж байсан. Энэ үед НӨАТ-ын 10 хувийн буулгаж 5 хувь болгох нэн шаардлагатай байна. Эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн орлого байхгүй болж байсан. ААН-үүд ажилчдаа цомхотгож байна. Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ миний энэ саналыг дэмжсэн. Өнөөдөр жирийн иргэн хүн дэлгүүрээс 100 мянган төгрөгийн хүнс аваад 110 мянган төгрөгийг төлж байгаа. Хуульд өөрчлөлт оруулж НӨАТ-ыг бууруулах нэн шаардлагатай” гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin
4 сар 7, 2020 13:57

Ipotekiin zeeliin huug buuruulaachee

Холбоотой мэдээ

Back to top button