НИЙГЭМ

Б.Хурцыг үргэлжлүүлэн хорьж шалгах эсэхийг өнөөдөр шийднэ

Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцыг ШШГЕГ-ын Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьж шалгаж буй. Өнөөдөр түүнийг хорьж шалгах 15 хоногийн хугацаа дуусгавар болж байгаа тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжлүүлэн хорих, эсвэл батлан даалтад гаргах эсэхийг шийдвэрлэнэ.

Эрүүгийн цагдаагийн албанаас Б.Хурцыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, мөн хууль тогтоомж зөрчсөн гэх хэрэгт холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-нд саатуулсан билээ.Түүнд холбогдох хэргийг Авлигатай тэмцэх газар болон Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны хамтарсан ажлын хэсэг шалгаж буй юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button