ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ

Нефтийн олборлолтыг өдөрт 9.7 сая торхоор бууруулахаар болжээ

“ОПЕК” болон Нефть экспортлогч орнуудын байгууллагын гишүүн болон гишүүн бус орнууд өчигдөр /2020.04.12/ шуурхай хуралдаан хийх үеэрээ 23 улсын нефтийн олборлолтыг бууруулахаар тохиролцжээ.

Мексик улс байр сууриа өөрчлөөгүйтэй холбоотойгоор талууд нефть олборлолтын хэмжээг өмнө нь төлөвлөсний дагуу өдөрт 10 сая торхоор бус 9.7 сая торхоор бууруулахаар болсон байна. Энэ хязгаарлалт нь тав, зургаадугаар сард үйлчлэх аж. 

Ираны Газрын тосны сайд Бижан Намдар Зангане “Тав, зургаадугаар сард Мексик нефть олборлолтын хэмжээгээ өдөрт 100 мянган торхоор бууруулах ёстой. Мексик олборлолтынхоо хэмжээг 400 мянган торхоор бууруулахыг зөвшөөрөөгүй учир АНУ оронд нь нефть олборлолтоо нэмж 300 мянган торхоор бууруулахаа амласан” гэж мэдэгджээ.

Түүнчлэн Саудын Араб, Кувейт болон АНЭУ сайн дураар нефтийн нийлүүлэлтийнхээ хэмжээг 2 сая торхоор бууруулахыг зөвшөөрсөн аж.

ЭХ СУРВАЛЖ: time.com

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button