Нийгмийн

Шатахууны үнэ 200-300 төгрөгөөр БУУРЧ ЭХЭЛЛЭЭ

Нефтийн ханш дэлхийн зах зээл дээр буурсантай холбогдуулан шатахууны үнийг шат дараатайгаар бууруулах шийдвэрийг хэрэгжүүлэхээр болоод байсан билээ.

Өнгөрсөн гуравдугаар сарын 19-ны өдөр Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шатахууны үнийг литр тутамд 50 төгрөгөөр бууруулсан. Тухайн үед Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ирэх дөрөвдүгээр сарын 15-наас шатахууны үнэ 300-400 төгрөгөөр буурна гэсэн мэдээллийг өгч байсан юм. Мөн өнгөрөгч баасан гарагт /2020.04.10/ УИХ-н дарга Г.Занданшатар дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 300 төгрөгөөр бууруулах тухай мэдээлсэн.

Энэ дагуу өнөөдрөөс /2020.04.13/ зарим шатахуун импортлогчид бензиний үнээ 200-300 төгрөгөөр бууруулж эхэлжээ.

Энд тодотгоход, шатахуун импортлогчид өнөөдрөөс шатахууны үнээ огцом, бүх салбартаа бууруулахгүй. Өнөөдөр хоёр салбартаа, маргааш гурван салбартаа гэх мэтчлэн аажмаар бууруулахаа мэдэгдэж байгаа юм.

-ШАТАХУУН ИМПОРТЛОГЧИД: ШАТ ДАРААЛАЛТАЙГААР “ААЖМААР” БУУРУУЛНА

“Шунхлай” компани: Өчигдрөөс /2020.04.13/ хоёр салбараасаа эхлээд шатахууны үнийг бууруулсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо, Энхтайвны гүүрний баруун талын салбар болон Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны Тасганы овоо салбарт шатахууны үнээ бууруулжээ. Тус салбаруудад АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш 2150, АИ-98 бензин болон Евро 5 дизель түлш тус бүр 2200 төгрөг болжээ. Тус компаниас тодруулахад, “Өнөөдрөөс эхлээд шатахууны үнэ буурч эхэлж байна. АИ92 бензин 1790 төгрөгөөс 1500, дизель 2460 төгрөгөөс 2150 төгрөг  болж буурч байна. Өнөөдөр хоёр салбарт буурсан бол бусад салбаруудад ч аажмаар буурна. Манайх 100 гаруй салбартай” гэсэн мэдээллийг өглөө.

“Магнай трейд” компани ч шатахууныхаа үнийг бууруулаад эхэлжээ. Тодруулбал, Аравдугаар хороолол, Замын цагдаагийн дэргэдэх салбаруудад шатахууны үнээ буруулсан байна. Тус компани нь нийслэлийн хэмжээнд нийт 49 салбартай бөгөөд дараах хоёр салбарт АИ-92 бензин 1500 төгрөг, дизель түлш-2150, АИ-95 бензин 2050, АИ-98 шатахуун 2220 төгрөг болж бууруулсан ажээ.

“Сод Монгол” групп шатахууны үнээ буруулснаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан зарлалаа. Тус группийн хувьд АИ92-1490 төгрөг, АИ95-2000 төгрөг, Дизель түлшээ 2150төгрөг болон тус тус хямдруулсан байна. Түүнчлэн “СодКарт”-ын хэрэглэгч бол дөрөвдүгээр сарын 15 хүртэл литр тутамд 100 төгрөгөөр хямдруулж аль эсвэл 6%-иа хуримтлуулах боломжтой ажээ.

“Петровис” компаниас тодруулахад, “Одоохондоо шатахууны үнэ буурна гэх тодорхой мэдээлэл алга. Дөрөвдүгээр сарын 15-наас тодорхой мэдээлэл гарна. Тухайн үед мэдээлэл өгнө” гэсэн хариултыг өглөө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 13, 2020 16:43

үнийг нь буурууллаа гээд Актоны тоо нь буурах вийдээ

Зочин
Зочин
4 сар 13, 2020 17:27

Дэлхийд нэфтийн үнэ огцом буусан.Поп Хүрэлсэхийн гавья биш.

зочин
зочин
4 сар 13, 2020 17:40

Хожуу л байна. Нэг хоног ч гэсэн хуучин үнээр байлгах нээ.

Архан
Архан
4 сар 13, 2020 18:14
Reply to  зочин

Оюунгэрэл авгай шатахууны үнээ буулгахгүй байна улсын мөнгөөр улсын юмыг авчихаад... чинь.

Зочин
Зочин
4 сар 13, 2020 18:24

Ovoo sh tee

Mongol hyy
Mongol hyy
4 сар 14, 2020 04:15

1 gallon byuy 3 liter naiman zuun gramm binzen 0.99 cent bolood bna sh dee

Battulga.Khaltmaa
Battulga.Khaltmaa
4 сар 14, 2020 13:04

Shaagaad bai SodMongol 1790 heweerei l bna

Холбоотой мэдээ

Back to top button