Б.Отгонсүх: Нийтийн тээврийн цэвэрлэгээ, ариутгалыг цаашид хэвшил болгоно

УОК-ын Шуурхай штабынхан дөрөвдүгээр сарын 14-ний ээлжит мэдээллээ хүргэх үеэрээ гадуур амны хаалтгүй яваа иргэдийг 150 000 төгрөгөөр торгох, нийтийн тээврээр үйлчлэхгүй байх тухай мэдээллэсэн. Бид үүнтэй холбогдуулан Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүхтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-ӨДӨРТ 700-800 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛЖ БАЙНА-
-Шинэ төрлийн коронавирусээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг улс даяараа хэрэгжүүлсээр байна. Нийтийн тээврээр зорчиж буй иргэдийг эрсдэлээс урьдчилан хамгаалах чиглэлээр ямар ажлууд хийж байна вэ?
-Шинэ төрлийн вирусээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Улаанбаатар хот өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд ажиллаж, нийт 6700 алба хаагч эргүүлийн ажлыг гүйцэтгэж байна. Эргүүл нь гадуур амны хаалтгүй явж буй иргэдэд сануулах, аюулгүй байдлаа хангах талаар зөвлөгөө мэдээлэл өгч байгаа. Нийтийн тээврийн хувьд том салбар. Энгийн үед өдөртөө тогтмол 600-650 мянган зорчигч үйлчлүүлдэг байсан. Одоо өндөржүүлсэн бэлэн байдлын үед 300-350 мянган зорчигч үйлчлүүлж байна. Эдгээр зорчигчдод өдөрт 700-800 автобус, троллейбус үйлчилж байна. Тиймээс нийслэлээс коронавирусээс урьдчилан сэргийлэх зорилгоор ажлын хэсэг гарган өнгөрсөн хугацаанд тогтмол их цэвэрлэгээ хийж, мэргэжлийн байгууллагуудаар ариутгал хийлгэж байна.
Автобусууд өглөө эх авалтан дээр цэвэрлэгээ, ариутгал, аюулгүй байдлаа ажлын хэсэгт шалгуулж, оройдоо баазууд дээр их цэвэрлэгээ үйлчилгээгээ хийж байна. Нийтийн тээврийн хэрэгсэлд ариутгал хийхдээ БНСУ-д үйлдвэрлэгдсэн “Экожит” гэдэг мананцар үүсгэгч аппаратыг ашиглан, клорсепт-17 бодисыг 0,02 хувийн уусмал болгон найруулан, цацаж халдваргүйжүүлдэг. Мөн гар ариутгагчийг бүх автобусанд байршуулж, амны хаалт зүүж зорчихыг иргэддээ зөвлөн, сануулж байна.
-Амны хаалт зүүгээгүй зорчигчдыг 150 мянган төгрөгөөр торгож байгаа юу. Тухайн зөрчлийг арилгах тал дээр хэрхэн ажиллаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн зөөвөрлөгдөж ирсэн 32 тохиолдол бүртгэгдчихлээ. Тиймээс бид өндөржүүлсэн бэлэн байдлыг чангаруулж, автобусаар үйлчлүүлж буй иргэдийг амны хаалттай явахыг шаардаж байгаа. Нийтийн тээврээр амны хаалтгүй иргэдэд үйлчлэхгүй гэдгийг анхааруулж, хүний эрүүл мэндэд санаатай хохирол учруулсан үндэслэлээр гэмт хэрэг хийсэнд тооцож 150 мянган төгрөгөөр торгох арга хэмжээг авах болсон талаар мэдээллийг хүргэж ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар хэд хэдэн зөрчил гарсан ч ажлын хэсэг шууд торголгүй сануулах, зөвлөмж хүргэн ажиллаж байна. Иргэдийн хувьд гол нь “миний эрх таны эрхээр хязгаарлагдаж, та өвдвөл би өвдөнө” хэмээх уриалгын дагуу хариуцлагыг өндөржүүлэх ажлыг зохион байгуулаад явж байна. Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээ, үйлчилгээ, амны хаалттай үйлчлүүлж буй эсэх дээр улсын 21 байцаагч өдөр бүр бүх чиглэлд явцын хяналт тавьж, эргүүл хийж ажиллаж байгаа. Бид сэрэмж алдаж, тайвширч, өө яахав нэг удаа юм чинь, сүртэй юм бэ гээд назгай хандаж болохгүй онцгой цаг үе гэдгийг ямагт санах хэрэгтэй.
-НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ҮЙЛЧЛҮҮЛЖ БУЙ ИРГЭД АМНЫ ХААЛТ ЗҮҮЖ БУЙ ЭСЭХЭД УЛСЫН 21 БАЙЦААГЧ ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

-Нийтийн тээврийн ариутгал, цэвэрлэгээн дээр иргэдийн санал бодол хэр байгаа вэ?
-Нийтийн тээврийн салбарт сүүлийн 10 жил парк шинэчлэлт огт хийгдээгүй. Тиймээс автобусны насжилт өндөр болж, иргэдийн тав тухыг хангаж чадахааргүй хуучирсан автобус олон байна. Үүний зэрэгцээ автобусуудын цэвэрлэгээ маш муу, хиртэй, шороотой, бохир байдалтай олон жил болсон. Иргэдээс ч санал, гомдол их ирдэг боловч дорвитой өөрчлөгдөөгүй байсан. Миний бие ажлаа аваад нийтийн тээврийн салбарт тулгамдаж буй цэвэрлэгээ, үйлчилгээ, парк шинэчлэлт хийх зэрэг асуудлуудад анхаарч ажиллаж байна. Энэ ондоо нийслэл 300 автобусанд парк шинэчлэлт хийх зорилготой ажиллаж байна. Одоо 10 цахилгаан автобус туршилтаар явуулж байна. Ер нь улс, нийслэлийн төсвөөр нэг дор шууд олон тооны автобус худалдаж авах боломжгүй учраас төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шийдэхээр судалж байгаа.
Түүнчлэн өмнө нь автобусны их цэвэрлэгээг 30 минут хийдэг байсан бол одоо хоёр цаг хийдэг болсон. Өөрөөр хэлбэл олон жилийн тогтсон хэр тортог, шороо тоосыг ньнэг бүрчлэн цэвэрлүүлж байна. Их цэвэрлэгээ хийснийхээ дара ариутган, халдваргүйжүүлж байгаа. Нийтийн тээвэрт хийгдэж буй ариутгал халдваргүйжилт дээр олон улсын жишгийг судалж,туршлага солилцож байна. Тиймээс ариутгалын тал дээр бусад улс орноос хоцорсон зүйл байхгүй. Автобус баазууд ч мөн хичээж шөнийн 02.00, 03.00 цаг хүртэл автобуснуудаа цэвэрлэж байна.
Нийтийн тээврээр хяналт шалгалт хийгээд явж байхад болон цахим орчинд автобусны цэвэрлэгээ, үйлчилгээ сайжирсан байна, арай л өөр болж, нэг үеэ бодвол их цэвэрхэн болоод байгаа нь мэдэгдэж байна гэх мэтчилэн иргэд сэтгэгдлээ их илэрхийлдэг. Бид ч мөн иргэдээс цэвэрлэгээ үйлчилгээтэй холбоотой зөрчил, дутагдлын талаар тогтмол саналыг нь хүлээн авч, асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллаж байна. Зөвхөн энэ цаг үед гэлтгүй цэвэрлэгээ, ариутгалыг цаашид хэвшил болгоно.
-НИЙТИЙН ТЭЭВРИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ, АРИУТГАЛЫГ ЦААШИД Ч ХЭВШИЛ БОЛГОНО-

–Нийтийн тээврийн төлбөр, тооцоо картын систем рүү шилжээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хугацаанд иргэдийн картаар үйлчлүүлэх явдал ямар түвшинд очсон бэ?
-Нийтийн тээврийн салбарын нэг гол асуудал нь иргэдийн бэлэн мөнгөөр үйлчлүүлэх явдал юм. Бэлэн мөнгөний зорчилтыг арилгахаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Гэхдээ хэрэгжилтийн шатанд хэд хэдэн асуудал бий. Үүнийг шийдвэрлэх тал дээр ажиллаж байна. Коронавирусийн эрсдэлтэй энэ цаг үед зорчигчдын тоогоо дагаад нийтийн тээврийн орлогод нөлөөлж байгаа. Автобусны карт цэнэглэх цэгийг олон болгох, хүртээмжтэй байлгах тал дээр Улаанбаатар Смарт ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, хэд хэдэн шат дараатай ажлуудыг эхлүүлсэн. Тодруулбал картаар зорчиж буй иргэдийг идэвхжүүлэх акцууд хийх, карт цэнэглэх цэгүүдийг нэмэгдүүлэх, сугалааны дугаартай и-баримт тогтмол олгох зэрэг ажлууд хэрэгжээд явж байна. Цаашид нийтийн тээврийг онлайн болгох тал дээр анхаарна. Тухайлбал бүх автобусыг wifi дэмждэг болгох, цаашлаад халаасны хулгайн гаралтыг бууруулах, аливаа зөрчил үүсэхээс сэргийлэх олон талын ач холбогдолтой.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ Ц.МЯГМАРСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
микроавтобус ямар ч цэвэрлэгээ хийгээгүй юун ариутгагч манатай нөгөө л олон хүн чихдэгээрээ явж л бна.
эцсийн бууд�##� орох бүр л жавилинтай уусм�##�аар ш�##�ыг арчиж баймаар юм аймаар шороотой байна лээ
микроаг бүр явуулмааргүй юмаа бууд�##� дээр зогсоход маш хэцүү байнга орилоотой чихэнд чиртэй өвчин тараахаар бна лээ шүү үүнийг анхаарайраа хүмүүс нь бүдүүлэг нус цэрээ бууд�##� дээр хээв нэг хаяна даа маш бүдүүлэг
Хар утаатай автобуснуудаа явуулсаар л байх уу. Хэнийх нь аютобус болоод бусдыг хордуулсаар яюдаг дархан эрхтэй баыдаг байнаа.