Нийгмийн

Энэ оны хоёр дахь газрын цахим дуудлага худалдаа амжилттай болж өнгөрлөө

Нийслэлийн 2020 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нийт 47 байршилд дуудлага худалдааг зохион байгуулах Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/187 дугаар “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг зохион байгуулах тухай” захирамж гарсан. Захирамжийн хүрээнд 2-р ээлжийн 12 байршилд 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр цахим дуудлага худалдааг амжилттай зохион байгууллаа.

Энэ удаагийн цахим дуудлага худалдаанд үүрэн телефоны станцын зориулалтаар  Чингэлтэй дүүргийн 12-р хороо Хайлаастын овоот толгой, 0.011 га газрыг 2,9 сая төгрөгөөр, 18-р хороо Хайлааст усан сангийн хойд талын толгой, 0.01 га газрыг 1,3 сая төгрөг, 19-р хороо Шарга морьт Даянгийн хойд талын уул, 0.01 га газрыг 892 мянган төгрөгөөр тус тус дуудагдаж цахим дуудлага худалдаанд 3 ялагч тодорлоо. Мөн  2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн эхний ээлжийн дуудлага худалдааны ялагчтай дараах байдлаар гэрээг хийж баталгаажуулаад байна. Нийслэлийн төсөвт 226 сая 411 мянга 669 төгрөг төвлөрнө.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button