Нийгмийн

“Хөх-Үүр” сайн дураараа түймэр унтраалцсан иргэдэд шөл, айргаар үнэгүй үйлчилнэ

Өчигдөр буюу энэ сарын 26-нд Арцатын аманд гарсан түймрийг Онцгой байдлын алба хаагчид, жирийн иргэд хамжин унтраасан билээ. Үүнд мянга мянган иргэд нэгдэн, сайн дураараа оролцсон. Тэгвэл “Хөх-Үүр” Арцатын аманд гарсан түймрийг унтраалцсан иргэдэд айраг, шөлөөр үнэгүй үйлчлэхээр болжээ.

https://www.facebook.com/Mr.Chinzilla/videos/10157684707714262/

Тэд энэ тухай цахим хуудсандзаа “ТАЛАРХЛЫН БЭЛЭГ эздэд нь хүргэж #share&mention. Өнөөдөр БОГД УУЛ-ын түймрийг унтраалцсан бүх залууст баярлалаа. Та бүхэн манайд ирж дурын нэг 1-р хоол (шөл)+айраг авч уугаарай. Энэ цагийн эзэн залуучууд бид муугаараа хэлүүлэх нь олонтой. Гэхдээ эх орон дуудсан цагт бид эв санаа нэгтэйгээр хэзээд бэлэн гэдгийг та нар харууллаа. Бахархаж бас баярлаж байна аа. Жич: Унтраалцсан гэдгээ баталж утсан дээрээсээ зургаа үзүүлээд үйлчлүүлээрэй. Үүнээс өөрөөр унтраалцсан үгүйг ялгах баталгаа бодож олж чадсангүй уучлаарай” гэжээ.

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=898905123870564&id=297124437381972
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button