НИЙГЭМ

Хувцас шатаасны улмаас түймэр гарсныг тогтоожээ

Нийслэлийн онцгой байдлын газарт өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 11.00 цагт Богд уулын Энхтайваны аманд модон дотор хөрсний шар өвс шатаж байна гэх дуудлага иржээ. Улмааргал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн дуудлагын дагуу галын голомтод очиж, нэмэлтээр 30, 65 дугаар ангийн бэлтгэл ээлжийн бүрэлдэхүүн ирж, галыг унтрааж цурамд оруулсан байна.

Цагдаагийн байгууллага гал тавьсан этгээдийг эрэн сурвалжилж олжээ. Тухайн гал түймэр тавьсан этгээд нь тус аманд байршилтай “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болох нь тогтоогджээ.

Тэрбээр хуучин хувцас шатааж байгаад санамсар болгоомжгүйгээр гал алдсан хэмээн цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байна.  Хэргийг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Түүнд байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button