МГТГ-аас шатахууны үнийг 50 ТӨГРӨГӨӨР БУУЛГАСАН талаар мэдээлэл хийлээ.

Энэ талаар АМГТГ-ын Газрын тосны салбарын асуудал хариуцсан орлогч дарга Ц.Эрдэнэбаяр "Өнгөрсөн гурав, дөрөв, тавдугаар сад дэлхийн зах зээлд дээрх түүхий тосны үнэ нэмэгдсэн. Үүнээс үүдэн АИ 80 бензин 180-200 орчим төгрөгөөр өссөн.
Бид ОХУ-аас нийт бүтээгдэхүүний 95 орчим хувийг авдаг. Эхний хагас жилийн байдлаар 960 орчим мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг Монгол Улсын хэмжээнд импортоор авсан. ОХУ-ын хил үнийг тогтоохдоо 2018 онд таван жилийн хугацаатай хийсэн гэрээний дагуу Сингапурын биржийн нефтийн ханшаар тооцдог.
Харин зургадугаар сараас дэлхийн зах зээл дээрх нефтийн хэл үнэ буурсантай холбогдуулан өнгөрсөн сард шатахууны үнэ 50 төгрөгөөр буурсан. Харин энэ удаа дахин 50 төгрөгөөр бууруулаад байна. Үүнтэй холбоотойгоор дизель 45-50 төгрөгөөр, АИ-92 бензиний үнэ нийтдээ 100-110 хүртэлх төгрөгөөр буурлаа.
Цаашид шатахууны хилийн үнэ өсөх төлөвтэй байгаа бөгөөд гадаад зах зээлийн үнэ өсөж байгаа тул зохистой түвшинд барьж ажиллаж. Энэ өсөлт манай зах зээлд ирэх есдүгээр сараас мэдэгдэнэ.
Хилийн үнэ өсөх, буурах үед нөхцөл байдалд тааруулан өсөлтийг бууруулахаар ажиллаж байгаа бөгөөд төрийн болон төрийн бус 21 байгууллагын төлөөлөл хуралдан зөвлөмж гаргасан.
Өнгөрсөн хугацаанд дизелийн түлш 40 орчим төгрөгөөр нэмэгдсэнийг зах зээлтэй уялдаагүй дур мэдэн нэмсэн байна гэж үзэж байгаа" гэлээ.
Ашигт малтмал газрын тосны газраас бинзен болон дизель түлшний үнэтэй холбоотой мэдээллийг хүргэх гэж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.