Нийгмийн
28 тонн автобус чирсэн Ц.Гантулга ОБЕГ-т амны хаалт хандивлажээ

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс Улсын онцгой комисст хандив ирүүлсээр байна.
Тухайлбал, шүдээрээ хүнд машин механизм чирэгч Ц.Гантулга хандивын аянд нэгдэж, 230 ширхэг амны хаалтыг хүлээлгэн өглөө.
Тэрбээр 28 тоннын автобус чирэх үзүүлбэр үзүүлж, цугларсан нийт 230,000 төгрөгөөрөө ийнхүү хандив өргөсөн байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.