НийгмийнХУУЛЬ

ӨМӨЗО-ноос PCR шинжилгээний тоног төхөөрөмжийг дагалдах 10,000 оношлууртай нь бэлэглэлээ

ӨМӨЗО-ноос Улсад 100,000 амны хаалт, 1,000 ширхэг хамгаалалтын хувцас, 10,000 оношлуур болон түүнийг дагалдах тоног төхөөрөмжийг бэлэглэжээ. Энэхүү тусламжийг хүлээн авах ажиллагаа өнөөдөр ЭМЯ-нд боллоо.

1 сая гаруй юанийн PCR оношилгооны тоног төхөөрөмжийг бидэнд хүлээлгэн өгч байна

ЭМ-ийн сайд Д.Сарангэрэл “БНХАУ-ын Элчин сайдын яам Монгол Улсад байнга тусламж дэмжлэг үзүүлж байгаа. ХӨСҮТ-д ажиллаж байгаа эмч нарт хувийн хамгаалах хэрэгсэл болон N95 амны хаалт, мэс заслын маск зэргийг бидэнд хүлээлгэж өгч байсан.

Өнөөдөр тусламж хоёр дахь шатны буюу үргэлжлэл болох 1 сая гаруй юанийн PCR оношилгооны тоног төхөөрөмжийг бидэнд хүлээлгэн өгч байна. Ингэснээр ХӨСҮТ-ийн оношилгооны чадавх, шинжилгээний шугам нэмэгдлээ. PCR шинжилгээний тоног төхөөрөмж нь дагалдсан оношлууртайгаа ирлээ. 

ДЭМБ-аас шинэ коронавирусийн халдварын үед хүн амын дундах тархалтыг оношилж шинжлэх нь чухал гэдгийг зөвлөж байгаа. Монгол Улсын Засгийн газар, ЭМЯ-наас Элчин сайд танд чин сэтгэлээсээ талархаж байна” гэв.

БНХАУ, Монгол Улсын иргэд бие биенээсээ халдвар аваагүй энэ байдлыг  хадгалахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Чай Вэньруй “Энэ цар тахал дэлхий даяар хүнд тархаж байна. Бид олон улсын ажиллагааг өрнүүлж, тэмцэж хамтаараа энэ вирусийг ялж чадна. Ши Жиньпин дарга онцлохдоо “Энэ вирусийг ялан дийлэхдээ хүн төрөлхтөний хувь заяаны хамтын нийгэмлэгийн үзэл санааны үүднээс хандаж, гар гараасаа барилцан хамтран ажиллах хэрэгтэй байна” гэсэн.

Өнөөдөр бид нэг гараараа дотооддоо энэ өвчинтэй тэмцэж, нөгөө гараараа олон улсын хамтын ажиллагаагаа өрнүүлж байна. Хэдийгээр манайх энэ өвчинтэй тэмцэхэд гол анхаарлаа хандуулж байгаа ч гэсэн боломжоо гаргаж олон улсын хамтын ажиллагааг яьуулж байна.

ӨМӨЗО-ноос та бүхнийг дэмжиж, 100,000 амны хаалт, 1,000 ширхэг хамгаалалтын хувцас, 10,000 оношлуур болон түүнийг дагалдах тоног төхөөрөмжийг бэлэглэлээ. Үүнээс өмнө Засгийн газрын шугамаар өгсөн оношлуур тохирсон тоног төхөөрөмж байгаагүйгээс тодорхой үр дүнд хүрээгүй байна. Иймээс бид яаралтай тоног төхөөрөмж авч ирсэн. Монголд ийм оношлуурын аппарат хэрэгтэй байгаа тухай бид Засгийн газартаа хандсан. Ингэхэд Монгол Улсын Засгийн газраас захиалга ирсэн байна гэсэн.

Нийгэм, эдийн засаг, соёл боловсролын салбарт олон жилийн турш ӨМӨЗО болон Монгол Улсын орон нутаг дахь харилцаа идэвхтэй байгаа. Цаашид манай ЭСЯ хоёр орны хоороондын эрүүл мэндийн салбарын болон орон нутаг хоорондын хамтын ажиллагааг хөгжүүлэхийг дэмжих болно. Цэцэг дэлгэрэх сайхан цаг ирж байна. Монгол Улс цаг алдалгүй арга хэмжээ авсанаар дотооддоо халдвар авсан нэг ч тохиолдол гараагүй байна. Дэлхийд халдваргүй цөөхөн орны нэг боллоо. Энэ бол том амжилт та бүхэнд баяр хүргэе. БНХАУ, Монгол Улсын иргэд бие биенээсээ халдвар аваагүй энэ байдлыг  хадгалахын төлөө хамтран ажиллахад бэлэн байна” хэмээн хэллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button