НИЙГЭМ
Түймрийн үед хэрэглэх гар станцуудыг хүлээлгэн өглөө

Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газраас Онцгой байдлын хэлтэст 10 ширхэг богино долгионы гар станцыг хүлээлгэн өглөө.
Ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэхэд алба хаагчид тухайн түймрийн газар орны байршил, цаг агаар, түймрийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангагдан ажиллах нөхцөл бүрдэж байна.
Ингэснээр бие бүрэлдэхүүн ажиллах нөхцөл боломжоор хангагдаж, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх ач холбогдолтой гэж НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.