НИЙГЭМ

М.Баярмагнайг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Дэд даргаар томиллоо

Өнөөдрийн /2020.04.29/ Засгийн газрын хуралдаанаар Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын Дэд даргын албан тушаалд С.Баярмагнайг томилсон байна.

М.Баярмагнай нь 2019 оны зургаадугаар сараас Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Гадаад хамтын ажиллагааны албаны дарга, дэд даргын үүргийг хариуцагчаар тус тус ажиллаж байсан.

Харин 1999-2008 онд Худалдаа хөгжлийн банканд эдийн засагч, ахлах эдийн засагч, газрын захирал, 2009-2012 онд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны сангийн захирал, газрын дарга, 2016-2019 онд ЭХЯ-ны ТЗУГ-ын дарга, 2019 онд  БОАЖЯ-ны ТЗУГ-ын даргаар тус тус ажиллаж байжээ.

Х.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 29, 2020 18:17

МАНАНгийн гол төлөөлөгчдийн нэг нь дарга болжээ.

Холбоотой мэдээ

Back to top button