ДЭЛХИЙ

Их Британийн Ерөнхий сайд хүүтэй болжээ

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон болон түүний сүйт бүсгүй Кэрри Саймонд нар өчигдөр хүүтэй болсон талаар хэвлэлийн төлөөлөгч нь мэдэгдлээ.

Жонсон гуравдугаар сарын сүүлээр коронавирусийн халдвар авч, эдгэрээд даваа гарагт үүрэгт ажилдаа орсон. 55 настай тэрбээр тав дахь хүүхдийн эцэг болж байгаа бол 32 настай хатагтай Саймондын анхны хүүхэд нь аж.

Өнгөрсөн жил сүй тавьж, хуримаа хийж амжаагүй хосуудын хувьд Downing Street-д амьдардаг хууль ёсоор гэр бүл болоогүй анхны хосууд аж.

ЭХ СУРВАЛЖ: bbc.com

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button