Нийгмийн

Монгол эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн Малайз цагдааг хоёр дахь өдрөө шүүж байна

Малайз улсад амьдардаг хоёр монгол эмэгтэйг хүчирхийлсэн хэрэг энэ сарын 10-нд гарч, хэрэг үйлдсэн цагдааг баривчилсан талаар бид мэдээлсэн.

Тус цагдааг бэлгийн мөлжлөг болон албан тушаалаа урвуулан ашигласан гэх хоёр хэрэгт буруутгаж, шүүж байгаа аж.

Өчигдөр /2020.04.29/ эхний шүүх хурлаар бэлгийн мөлжлөг үйлдсэн эсэх тухай хэлэлцсэн бөгөөд түүнийг мөрдөн байцаалтад идэвхтэй оролцсон гэдэг үндэслэлээр 27 мянган ренгетийн барьцаатайгаар батлан даалтад гаргасан байна.

Харин өнөөдөр /2020.04.30/ түүнийг албан тушаалаа ашиглаж, хүчирхийлэл үйлдсэн гэх үндэслэлээр хоёр дахь өдрөө шүүж байна. Хэрэв түүнийг буруутай гэж үзвэл тус улсын Эрүүгийн хуулийн 354 дүгээр заалтаар ташуурдах эсвэл 10 хүртэлх жилээр хорих ажээ.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: freemalaysiatoday.com

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button