НИЙГЭМ

НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан нар өнөөдөр НИТХ-ын дарга асан Л.Лантууд орон сууц гардуулан өглөө.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан “Нийслэлийнхээ аж амьдрал, хөгжил дэвшил, бүтээн байгуулалт хийгээд өнөөгийн сайн сайхан бүхнийг бий болгохын төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаа, залуу халуун насаа зориулсан үе үеийн ахмадуудаараа бид бахархан үлгэрлэдэг билээ. Нийслэлийн хөгжилд оруулсан таны хөдөлмөр зүтгэл, гавьяаг үнэлж олгож байгаа энэхүү орон сууцны түлхүүрийг нийт Улаанбаатарчуудынхаа өмнөөс танд гардуулъя. Эрүүл энхийг хүсэж, урт насалж, удаан жаргаарай гэж хүсэн ерөөе” хэмээлээ.    

Нийслэлийн ИТХ-ын дарга асан Л.Лантуу “Миний хувьд Улаанбаатар хотыг 28 жил удирдах ажилд гар бие оролцож иржээ. Миний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж өгсөнд хотын удирдлагууддаа чин сэтгэлээсээ талархаж байна. Хотыг удирдаж явахдаа тухайн үед би олон хүнийг баярлуулж явсан. Харин өнөөдөр хотын удирдлагуудаасаа орон сууц аваад баярлаж суух юм гэж бодож байсангүй. Нийслэл хотыг удирдаж байгаа та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэв.

ЭХ СУРВАЛЖ: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН
2020-04-30 18:56

ЛАНТУУД ОРОН СУУЦ ДУТАВ ГЭЖ ХҮНЭЭ НҮДЭЭ ОЛСОНГҮЙ ЯДАРСАН НЭГНИЙГ ДЭМЖЭЭЧ

Зочин⁷
Зочин⁷
2020-04-30 22:13
Reply to  ЗОЧИН

Хачин даоангуйлагч нөхөр байсан шүү энэ байргүй байхдаа яахав хэд хад байгаа даа

Зочин
Зочин
2020-04-30 19:44

Sonin l wm ene hvn oron syytsgvi gehed hvn vnemshih vv

Ганбаа
Ганбаа
2020-04-30 22:28

Гүйцэтгэх удирдлага хамгийн эгэл амьдр�##�тай байдаг.

Хмм
Хмм
2020-04-30 23:39

Тэднийх чинь баянгол зочид буудлын хажууд байртай ш дээ

Нийслэл хүү
Нийслэл хүү
2020-05-01 00:14

Хотын газрыг найма�##�цах анхны эгнээнд явсан хүн шдээ. Чингис зочид бууд�##� хавийн газрыг санаж байгаа байх

Холбоотой мэдээ

Back to top button