ДЭЛХИЙ

БНАСАУ цэрэггүй бүс рүү гал нээсэнд БНСУ хариу гал нээв

БНАСАУ-ын талаас гал нээж, БНСУ-ын цэрэггүй бүс дэх хамгаалалтын постыг оножээ.

"БНАСАУ-ын талаас санаандгүй гал нээсэн бололтой” гэж БНСУ-ын холбогдох албаны төлөөлөгч мэдээллээ. 

Тодруулбал, Сум Чеорвон тойрог дахь хамгаалалтын постыг өглөөний 7:41 минутын орчимд оносон байна. Хэн нэгэн хүний амь нас эрсдээгүй бөгөөд БНСУ-ын байгууламж сүйдээгүй аж. Уг явдлын дараа БНСУ-ын талаас анхааруулга болгон хариу гал нээжээ. 

БНСУ хоёр Солонгосын холбооны шугамаар БНАСАУ-ын талд 9:35 минутад мэдэгдэл хүргүүлж, тайлбар хүсжээ. БНАСАУ одоогийн байдлаар ямар нэгэн хариу өгөөгүй байна. 

ЭХ СУРВАЛЖ: yna.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button