НийгмийнУЛС ТӨР

Сошиал дүйвээнээр ажил хийгч хотын даргын дөрөв хоногийн настай ШИЙДВЭР

Манай хотын даргын шийдвэр, захирамж тун богинохон настай. Сошиал дүйвээн өрнөж, олон нийт шүүмжлэхэд л тэр өөрийн гаргасан захирамжаасаа буцдаг.

Энэ удаагийн захирамж нь бүр дөрөвхөн хоногийн настай байв. Түүнийг гаргасан шийдвэрээсээ буцлаа гэж шүүмжилж байгаа юм биш. Шийдвэрээ гаргахаасаа өмнө бодож байх ёстой баймаар.

Тэрээр одоогоос тав хоногийн өмнө буюу тавдугаар сарын 01-нд /баасан гараг/ согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудын цагийн хуваарийг 00.00 цаг хүртэл сунгасан шийдвэрийг гаргасан билээ.

Улмаар амралтын өдрүүдэд диско бааранд залуус үй олноороо цугларч, амны хаалт зүүхгүй, бүгчим орчинд “хөлчүүрхэцгээж” буй бичлэг, зураг сошиалаар орчинд тархсан юм. Энэ нь олон эрсдэл дагуулсан. Мөн маш их шүүмжлэл хүртсэн.

Ийнхүү олны шүүмжлэлийг хүртсэний эцэст тэрээр өнөөдөр дахин захирамж гаргаж шөнийн цэнгээний газар, баар, ресторануудыг ТОДОРХОЙГҮЙ хугацаагаар хааж байгаагаа өнөөдөр мэдэгдэв.

Тэрээр, “Ажлын байрыг хадгалах, ААН-үүдээ дэмжих бодлогын хүрээнд баар, караоке буюу архи согтууруулах ундаагаар үйлчилдэг байгууллагуудыг нээсэн. Гэсэн ч амралтын өдрүүдээр үүссэн нөхцөл байдлаас харахад ААН-үүд ариутгал халдваргүйжүүлэлтээ хийгээд үйл ажиллагаагаа явуулах боломжгүй байна. Мөн өдөр шөнөгүй өндөр ачаалалтай ажиллаж байгаа цагдаа, мэргэжлийн хяналтынхнаа нэмж ажлаар дарах боломж байхгүй. Тиймээс баар, шөнийн цэнгээний газруудыг тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг хязгаарлах нь зүйтэй гэж үзэж байна” хэмээн өөрийгөө цагаатгачхаж байгаа юм.

Тэр зөвхөн энэ удаад гаргасан шийдвэрээсээ буцаж байгаа юм биш. Замын бүсчлэлээр татвар нэмэгдүүлэх, 100 айлын барилгын дэлгүүрүүдийг нүүлгэх, тусгай замын автобус-BRT төсөл, автомашины татварыг тав дахин нэмэх, Сүхбаатарын талбайд байршуулсан чулуугаа буцааж татсан гээд буцсан шийдвэрүүд нь олон.

Манай хотын дарга сэтгэл хөдлөл өндөртэй. Ерөөсөө л сошиал дүйвээнээр ажил хийдэг. Аливаа шийдвэрийг гаргахаасаа өмнө бодож байхсан даа.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
2020-05-04 15:08

хүрэлсүхийн тойрон хүрээлэгчид гэж иймэрхүү

уншигч
уншигч
2020-05-04 15:16
Reply to  Иргэн

энэ дээр бас аюурсайхан гэж аюулнэмэгдэнэ ээ хөөрхийс гэж

уншигч
уншигч
2020-05-04 15:32

иймэрхүү л анзааны нөхдүүдээр тойрон хүрээлэгчдээ хийгээд байгаа хүн дээ хүрэлсүх нь

Зочин
Зочин
2020-05-04 16:18

Иргэд ухамсартай бол заав�##� хянуулж цагдуулах шаард�##�гагүй.
Амарсайхан шийдвэртэй зоримог ажиллаж байгаа

Зочин
Зочин
2020-05-04 18:13

энэ үед нэгэн франц шиг нөхөр хотоор баардаж явсан бол яахуу? мянгаараа л нэгэн зэрэг х�##�дьар аваад гэртээ тараагаад тах�##� дэгдэнэ

Зочин
Зочин
2020-05-04 19:25

Харин удаан олон хоносон бна. Үхээрийн архичингуудыг бар цэнгээний газарт оруулахгүй байх хэрэгтэй. Ийм хүнд үед энэ архичингуудыг устг�##�д оруулах, коронагаар �##�баар өвчлүүлж устгав�##� манай энэ нийгэм цэвэршинээ. Архичингууд сөнөтүгэй!!!!

Холбоотой мэдээ

Back to top button