ДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГ
Тонн зэсийн ханш 6145 ам.долларт хүрчээ

Шанхайн биржид өнгөрсөн баасан гарагт /2020.05.08/ тонн зэсийн үнэ сүлийн гурван долоо хоногийнхоо дээд түвшинд хүрчээ.
Энэ нь хамгийн том худалдан авагч БНХАУ-ын эрэлттэй холбоотой аж. Урд хөрш дөрөвдүгээр сард өмнөх сарынхаас 4.4 хувиар илүү буюу 460 мянга орчим тонн боловсруулаагүй зэс импортолсон дүн гарч, зэсийн баяжмалын импорт ч нэмэгдсэн байна.
Улмаар дээрх биржид ирэх зургаадугаар сард нийлүүлэх ханш нь 1.6 хувиар өсөж, тонн нь 43.460 юань буюу 6145 ам.доллартай тэнцсэн аж.
Б.УЧРАЛ
ЭХ СУРВАЛЖ: reuters.com












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.