ОУПХ-ноос УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатын эрх зөрчигдөж байна гэж үзжээ

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг хууль зөрчиж, хорьсон асуудлаар Олон улсын парламентын холбоо /ОУПХ/-оос монгол Улсад хэрэг үүсгэсэн талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд өнөөдөр /2020.12.14/ мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Халдашгүй байдлын дэд хороо УИХ-ын сонгуульд нэр нь дэвшээд, сонгогдсон хүний эрх нь зөрчигдөж байна гэж үзэж байгаа. ОУПХ парламентчдын эрх нь зөрчигдөж байгаа эсэхийг шалгаж, зөрчигдсөн бол хууль зөрчсөн эсэхийг шалгаж, хянадаг дүрэм, журамтай. Түүний дагуу санал явуулсан. Монгол Улсад мөрдөгдөж байгаа ийм хуультай, хуулийн дагуу нэр дэвшсэн хүнийг баривчлах нь хууль зөрчсөн учраас хүсэлтээ явуулсан. ОУПХ-оос гурван үндэслэлээр эрх нь зөрчигдсөн гэж үзэж, хэрэг нээгээд шалгаж байна.
Хэрэгтэй холбоотой асуудал нь хуулийн байгууллагаар шалгагдаж, тогтоогдоно. Шүүх хуулийн байгууллага хэнээс ч хамааралгүй, хуулийн дагуу шүүх ёстой” гэв.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Bugd nairamdah Mongold ard ulsiin zasag bolood shuuhiig neg myy olon ylsiin baiguullaga ailgahgui bas shuuhgui sho