ЭДИЙН ЗАСАГ
“Steppe Gold” МХБ-д бүртгүүлэхээр болсны дараа хувьцааных нь ханш унажээ

Торонтогийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй байдаг “Steppe Gold” компани Монголын хөрөнгийн биржид давхар бүртгүүлэхээр болсон. Үүнийгээ ирэх 2021 оны дөрөвдүгээр сар, түүнээс өмнө гүйцэлдүүлэхээр шийдвэрлээд байгаа юм.
Тэгвэл “Steppe Gold”-ийг энэ тухайгаа мэдэгдсэний дараа хувьцааны ханш нь 1 хувиар унажээ.
Тус компанийн хувьцааны 20 гаруй хувийг Монгол талын хөрөнгө оруулагчид эзэмшдэг. Тэд энэ 2020 оноос эхлэн Дорнод аймгийн “Алтан цагаан овоо” ордоос алт олборлож байгаа юм. Эхний есөн сарын байдлаар 35 мянган унц алт олборлосон талаараа тэд тайландаа тусгажээ.
Г.САНСАРМАА











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.