Нийгмийн

30 хоногийн дотор эсэргүүцэхгүй бол Ж.Эрдэнэбат БАТЛАН ДААЛТАД ГАРНА

Өнгөрсөн баасан гараг буюу 2020 оны нэгдүгээр сарын 15-нд Улсын Дээд шүүхээр Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын гаргасан гомдлыг хэлэлцсэн.

Улмаар Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгч Б.Цогт, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн, Б.Батцэрэн, Б.Амарбаясгалан нар шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн юм.

Ингэхдээ Ж.Эрдэнэбат нарт оноосон таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг нь прокурорт шилжтэл хэвээр үлдээсэн. Прокурорт шилжтэл 30 хоногийн хугацаа бий.

-ДЭЭД ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭЖ ҮЗВЭЛ ДЭЭД ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ШҮҮГЧИД ГОМДОЛ ГАРГАНА-

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд Хяналтын буюу Дээд шүүхийн тогтоол хууль зөрчсөн гэж үзвэл "ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч, цагаатгагдсан этгээд” уг тогтоолыг гардан авснаас хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж болно гэж заасан байдаг.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдлыг үндэслэлтэй гэж үзвэл 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр дүгнэлт гаргана.

Хяналтын шатны шүүхийн тогтоол хуульд харшилсан гэж үзвэл уг тогтоолыг гарснаас хойш 30 хоногийн дотор Улсын Ерөнхий прокурор эсэргүүцэл бичиж болно.

Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч дүгнэлт гаргасан, эсхүл Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичсэн бол хэргийг дүгнэлт гаргасан, эсэргүүцэл бичсэнээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн бүрэлдэхүүнтэйгээр нэг удаа хянан шийдвэрлэнэ. Хэрэв Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч гомдол, эсэргүүцлийг үндэслэлгүй гэж үзвэл гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн этгээдэд бичгээр хариу өгнө.

-30 ХОНОГИЙН ХУГАЦААНД ЭСЭРГҮҮЦЭЛ БИЧИЖ, ГОМДОЛ ГАРГАХГҮЙ БОЛ ХЭРЭГ НЬ ПРОКУРОРТ ШИЛЖИНЭ-

Ж.Эрдэнэбат нарын хэргийн тухайд 30 хоногийн хугацаанд Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид гомдол гаргаж, Ерөнхий прокурор эсэргүүцэл бичихгүй бол хэрэг нь прокурорт шилжиж, мөрдөн байцаалтын ажиллагаанд шилжинэ гэсэн үг. Ингэхээр Ж.Эрдэнэбат нарыг батлан даалтад гаргаж, гадуур байцаах нөхцөл боломж бүрдэх юм.

Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайд Жаргалтулгын Эрдэнэбатыг Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгасан юм.

Тодруулбал, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн найз Б.Отгонбаатар, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Түвшинжаргал нарт Өмнөговь, Өвөрхангай, Дорнод, Сүхбаатар, Ховд аймагт найман тусгай зөвшөөрөл олгосон буруутай гэж анхан шатны шүүх үзсэн юм.

Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутай гэж дүгнэсэн билээ.

Улмаар С.Мандахбатыг цагаатгаж, Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жил, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарт гурван жил хорих ял шийтгэн, нийтийн албанд ажиллах эрхийг нь 5-6 жилийн хугацаагаар хассан билээ. Давж заалдах шатны шүүхээс Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээж, Д.Ганбат, Д.Түвшинжаргал нарынхыг багасгасан юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
11 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
1 сар 16, 2021 17:00

Эсэргүүцэхгүй сулла

bi bno
bi bno
1 сар 16, 2021 17:04

30 honood batlan daaltand 31honood ih hurliin tanhimd baij bhdoo

ор
ор
1 сар 16, 2021 17:11

Ж. Эрдэнэбат төрсөн дүүтэйгээ хамтран өмчилдөг компанидаа төрийн хамга�##��##�ттай газарт өөрөө хууль зөрчиж лиценз олгосон байна. эдгээр нөхөд чинь илт өөрийн хамаар�##� бүхий компанидаа хууль зөрчиж лиценз олгож ялт үйлдэл хийсэн л юм байна шүүдээ дээрх тайлбараас үзэхэд. ял завшуулж болохгүй бизээ.

Зочин
Зочин
1 сар 16, 2021 17:24

Цагаан захтнуудын хэрэг Монголд л ингэж замхарах юм.
Ийм байхад хэн хуулиас айх юм. Хэн шударга байх юм.
Улс яаж хөгжих юм. Хэдхэн баяжаад жирийн иргэд нь татвар, торгууль төлж, тэдний гадаадаас улс нэр барьж авсан зээлийг төлөх гэж зовж бна

Зочин
Зочин
1 сар 16, 2021 19:22

олон юм хуцдаг хүүк хаана явнаа

Shuukh
Shuukh
1 сар 16, 2021 22:00

Ene garax gej baigaa bol busdig ni ch bugdig sulla.

Зочин
Зочин
1 сар 17, 2021 00:22

Энэ хүнийг одоо сул�##�сан нь дээр. Ер нь хийсэн хэрэг нь юу ч юм.

хэхэ
хэхэ
1 сар 17, 2021 02:19

Эрдэнэбат шоронд байх ёстой Тэр бол улс орноосоо, ард түмнээсээ хулагй хийсэн хулгай хийсэн нь нотлогдоод ялаа авсан хулгайч

Зочин
Зочин
1 сар 17, 2021 08:17

Энгийн иргэн бол гарах гарцгүй хэрэг байна.Гэхдээ ганц Эрдэнэбатыг суулгаад ч яахав дээ.Дээр биднийг удирдаж байгаа улсууд дотроос газрын наймаа хийгээгүй, эх орны минь хөрсөн доорх баялагийг /лиценз нэртэй цаас/ зараагүй, өөр бусад луйвар булхай хийгээгүй хүн ховор гэдэг биздээ.Ямар бүгдийг нь суулгах боломж байх биш.Тэгээд ч бид иймэрхүү хүмүүс сонгосон юм чинь.

Зочин
Зочин
1 сар 17, 2021 08:22

Авилг�##�ын мөнгөө бэлдэх 30 хоногийн хугацаа өгчээ

Зочин
Зочин
1 сар 17, 2021 12:44

Хохирогчгүй хэрэгт хэн хаанаас гомдол гаргуулах гээ вэ, энэ сайт ямар зорилготой юм бичээд байдаг юм бэ. Дээд Шүүх зөв шийдвэр гаргасан, үнэхээр хэрэг хийсэн бол нотлох баримт чух�##�. Одоо больчих харлуулах гэж их л зүтгэлээ. Үнэн хэзээд ялна шүү дээ

Холбоотой мэдээ

Back to top button