НИЙГЭМ
Ажил хаялт зарлана хэмээсэн ХӨСҮТ-ийн ажилчдын урамшууллын цалинг шилжүүлэхээр болжээ
Өнөөдөр /2021.02.17/ ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө.
Үүгээр сэтгүүлчид ХӨСҮТ-ийн ажилчдын урамшууллын цалин олгогдохгүй байгаагаас шалтгаалж ажил хаялт зарлахаар болсон гэх мэдээллийг тодруулав.
Харин Засгийн газрын ОНХХ-ийн дарга Ц.Ганзориг "ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилтнуудын урамшууллын цалин хөлсний асуудал шийдэгдсэн. Даваа гарагаас данс руу нь шилжүүлэхээр болсон” хэмээн тайлбар өглөө.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.