НИЙГЭМ

Энэ жил гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 1.2 тэрбум төгрөг баталжээ

Өчигдөр /2021.02.16/ Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн цахим хурал болжээ.

Энэ үеэр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар 2021 онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд 1.2 тэрбум төгрөг баталсан талаар ярьсан байна.

Тэрбээр "Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд ажилладаг багуудыг тодорхой санхүүжилттэй болгомоор байна. Тэд гудамжаар, эрсдэл бүхий айлуудаар явж уулзалт хийдэг. Үйлдлийг газар дээр нь зогсоодог. Энэ жил сайдын багцад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд нийт 1.2 тэрбум төгрөг батлагдсан. Эхний ээлжинд хамтарсан багуудад 350 сая төгрөгийг санхүүжилт хэлбэрээр шилжүүлэхээр болсон” гэжээ.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button